ЭҮНХ-ний дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай наймдугаар сарын 30-нд уулзав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д их хэмжээний бороо орсны улмаас үер болж хүний амь нас эрсдэн, эд хөрөнгийн хохирол учирсанд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд умард солонгосын ард түмэн байгалийн гамшгийн хор хохирлыг богино хугацаанд арилгаж, аж ахуйгаа сэргээн босгож чадна гэдэгт итгэж байна гэлээ. Мөн Монгол Улс БНАСАУ-д тодорхой тусламж үзүүлэх бодолтой байгааг дуулгав.
БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам таны 2007 онд Монголд хийсэн айлчлал хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Ер нь харилцан айлчлалууд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд том түлхэц болдог. Тиймээс БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийн Монголд хийх айлчлал хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Энэ завшааныг ашиглан БНАСАУ-ын удирдагч, Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Унийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байна.
Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байна. Монгол улс далайд гарцгүй орон. Тиймээс БНАСАУ-ын усан боомтыг ашиглах асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа хэмээн Ерөнхийлөгч хэллээ.
БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам байгалийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлж, Монгол Улс тусламж үзүүлэх бодолтой байгаад талархаад далайн боомт ашиглах асуудлыг анхаарахаа мэдэгдэв. Тэрээр мөн Ерөнхийлөгчийг БНАСАУ-д айлчлахыг урилаа.