logo
Уул уурхайн  салбарын шилдэгүүдийг таван номинациар шалгаруулна

Уул уурхайн салбарын шилдэгүүдийг таван номинациар шалгаруулна

2012/09/01
"Монголиан Майнинг журнал" сэтгүүлээс "Уул уурхайн салбарын оны шагнал"-ын номинациа гурав дахь жилдээ зарлалаа.
Уул уурхайн салбарынхны бүтэн жилийн хөдөлмөр, менежментийн чадварыг үнэлж цэгнэдэг "Майнинг журнал авардс" ёслол жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулагддаг бөгөөд тухайн жилийн үйл ажиллагаагаар нь мэргэжлийн таван номинаци тус бүрт шалгаруулалт явагддаг. Энэ шалгаруулалтыг зохион байгуулагчийн зүгээс уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй байгууллагуудыг нэрээ дэвшүүлэхийг урьсан байна.
Шилдэг уурхайн номинацид монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайг, Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа номинацид олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь дэвшин орж байгаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг, Шилдэг эко уурхай номинацид байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа уул уурхайн хайгуулын, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанийг шалгаруулах юм байна. Түүнчлэн Шилдэг технологи номинацид дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн байгууллага хамт олон, Хайгуулын шилдэг компани номинацид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын шилдэг компаниыг шалгаруулахаар болсон байна. Нэр дэвшүүлэлт 2012 оны арваннэгдүгээр сарын 20 хүртэл явагдах гэнэ.

Г.Уран 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш