Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Монгол Улсад айлчлал хийж байгаа БНСУ-ын Цагаачлалын албаны дарга ноён Чан Сэ Ли тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Б.Батхишиг хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Засгийн газар хооронд визийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулсныг тэмдэглэж, тус хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын процедурыг эцэслэх чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Монгол иргэд БНСУ-д эмчилгээ хийлгэх, жуулчлах зорилгоор зорчих нь нэмэгдэж байгааг харгалзан эдгээр хүмүүст визийг богино хугацаанд олгох боломжийг судалж үзэхийг санал болгов. Монгол иргэдийг Солонгосын хил дээрээс буцаадаг явдал, Солонгост хууль бусаар байгаа иргэдийн статус, хоёр орны хооронд иргэд визгүй зорчдог баримт бичигтэй болох боломж, Солонгост орохыг хориглосон иргэдийн талаар мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Ноён Чан Сэ Ли Солонгост зорчиж байгаа иргэдийн зураг, хурууны хээ авах шинэ системийг нэвтрүүлж байгаа тул өөр орны ямар нэг асуудалтай иргэдийг ч буцааж байгаа, цаашдаа онгоцны буудлаас буцааж байгаа иргэдийн тоо буурах болно, Солонгост орохыг хориглосон иргэд өөрсдөө ЭСЯ-нд хандаж хугацаагаа наашлуулах боломжтойг тэмдэглэв.
Хоёр тал иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.