logo
Викиликсийн мэдээлэчийг шүүх хурлыг товлолоо

Викиликсийн мэдээлэчийг шүүх хурлыг товлолоо

2012/09/01
Викиликс цахим хуудсын мэдээлэгч Брэдли Мэннингийг шүүх хурлыг 2013 оны хоёрдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 15-ны хооронд явуулахаар боллоо. Энэ тухай урьдчилсан шатны хурал дээр шүүх ажиллагааг даргалагч мэдэгджээ.
Меннингийн хэрэгтэй танилцах цуврал хурлын сүүлийнх нь гурав хоногийн турш үргэлжилсэн байна. Хэрэгтэй танилцах дараагийн хурал аравдугаар сарын 17-нд болох ажээ.
Америкийн жагсаалын цэрэг Брэдли Мэннингийг 2010 онд Иракт баривчилсан юм. Түүнийг Багдад хотын орчим АНУ-ын армийн нисдэг тэрэгнээс сэтгүүлчид рүү гал нээсэн бичлэг гэх мэтчилэн хэдэн мянган нууц баримт бичгийг Викиликс цахим хуудсанд дамжуулсан хэрэгт буруутгасан байна. Мэннингт нийтдээ хэдэн арван зүйл ангиар ял төлөвлөжээ.
Түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.
Д.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш