Хятадын зүүн өмнөд нутгийн Сычуань мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 37 хүн амиа алджээ. Дэлбэрэлт өнгөрсөн лхагва гарагт буюу наймдугаар сарын 29-нд болсон байна. Энэ үед уурхайд 154 уурхайчин боогдсон байснаас талыг нь гаргаж авсан бөгөөд үлдсэн уурхайчид боогдсон байна. Аврах албаныхан эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Одоогийн байдлаар уурхайн гүнд боогдсон уурхайчдын ихэнхийг нь дээш гаргасан боловч аврагчид 10-аад хүний байгаа газарт хүрч чадаагүй байна. Уурхайд агаарын хэм өндөр, хорт хий их хэмжээгээр хуралдсан нь аврах ажиллагааг хүндрүүлж байгаа юм.
Хятадын уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол байнга гардаг байна. Албан ёсны мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд гэхэд 1973 уурхайчин амиа алджээ. Гэхдээ уурхайн эзэд ял шийтгэлээс зугтааж, алдагдалд орохгүйн тулд тоо баримтыг дарж мэдээлдэг гэж шинжээчид үздэг байна.
Д.Жаргал