Солонгосын Ардын армийн Дээд командлагч, маршал Ким Жөн Ун Сонгуны хувьсгалт манлайллыг их удирдагч Ким Жөн Ил хэрэгжүүлж эхэлсний ой болох Наймдугаар сарын 25-ны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хийсэн хүлээн авалт дээр үг хэллээ.
Ким Жөн Ун агуу их Генералиссимус Ким Жөн Ил Сонгуны хувьсгалт манлайллыг эхлүүлсэн Наймдугаар сарын 25-ны тэмдэглэлт өдрийг 52 дахь удаагаа тэмдэглэж байгааг дурдаад “Ким Жөн Ил Сонгуны тугийг бүхий л амьдралынхаа туршид өндөрт мандуулж, эх оронч үзэл санаанд өөрийгөө бүрэн зориулж, ялагдашгүй их цэргийн хүчийг байгуулан, арми, ард түмний их нэгдлийг хангасан юм. Энэ бүхэн нь дэлхий дахины бахархлыг төрүүлж, улс орон, ард түмний сүр хүчийг улам өндөрт бадруулсан билээ” хэмээн тэмдэглэн хэллээ.
Ким Жөн Ун Солонгосын Ардын армийн нийт бие бүрэлдэхүүн болон ард түмний нэгдмэл хүсэл зоригийг илэрхийлэн хэлэхдээ "улс орон, ард түмэндээ эх орончийн ёсоор бүхнээ зориулан, Сонгуны үзэл санаанд өөрийгөө зориулсан" Ким Жон Илд өндөр дээд хүндэтгэл үзүүлэн, түүний мөнхийн яруу алдрыг бахдан дурслаа.
“Бидний хамар дор дайснууд өдөөн хатгалга үйлдэн завгүй байгаа энэ үед фронтын зүүн хэсэгт байгаа зэвсэгт нэгт нөхөд та бүхнийхээ дунд байгаадаа би тун сэтгэл хангалуун байна.
Наймдугаар сарын 25-ны тэмдэглэлт өдөр бол дөрөвдүгээр сарын 25-ны тэмдэглэлт өдрийн нэгэн адилаар улс орны түүх болоод хувьсгалт зэвсэгт хүчний байгуулалтын түүхэнд орох түүхэн тэмдэглэлт өдөр мөн. Пэкту уулын хүчирхэг хувьсгалт зэвсэгт хүчин гэдгээрээ бахархдаг Солонгосын Ардын армийн сүр хүчийг энэ өдөргүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Генералиссимус Ким Жөн Илийн бий болгосон Сонгуны зэвсгийг чанга атган, улс орныхоо аюулгүй байдал болон хувьсгалын ололтуудыг сахин хамгаалж, цэцэглэн хөгжиж буй нэгдмэл улсыг байгуулах нь Солонгосын Хөдөлмөрийн намын тууштай зорилт, хүсэл зорилго билээ.
АНУ-ын болон Өмнөд Солонгосын тоглоомын арми бидний эсрэг чиглэсэн түрэмгийлэлдээ бэлтгэн өргөн хэмжээний дайны бэлтгэл сургуулилалт хийж байгаа нь манай аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж байна.
Миний бие фронтын баруун өмнөд хэсгийн тэргүүн шугамд байрлаж буй анги нэгтгэлүүдэд магадлан шалгалт хийх үеэрээ дайсны бодлогогүй хуумгай үйлдлийг сөрөн, маш сонор сэрэмжтэйгээр тэднийг ажиглаж, өндөржүүлсэн бэлэн байдалд байх тушаал өгсөн. Хэрвээ манай халдашгүй дархан нутаг дэвсгэр, түүний усан хил дотор дайсны ганц ширхэг сум унах аваас тэдэнд үхлийн хариу цохилт өгч, нийт арми нэгэн цул болон үндэстнээ нэгтгэх их үйл хэргийг хэрэгжүүлэх үүднээс нийт даяараа сөрөг довтолгоонд шилжих ёстой. Би энэ тухай тушаалыг армийн нийт бие бүрэлдэхүүнд өгсөн бөгөөд түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хянан шалгаад эцэслэн баталж гарын үсэг зурсан болно.
Солонгосын Ардын армийн эрэлхэг офицер, цэргүүд энэхүү тушаалыг аваад АНУ болон Өмнөд Солонгосын тоглоомын армийн бодлогогүй хуумгай үйлдлийг няцаахын тулд тулалдааны байрлалаа эзэлсэн. Тэд одоо дайсны эсрэг үхэх сэхэхээ үзэх тулаан хийхээр эцсийн тушаалыг хүлээж байна.
Бидний тэвчээр алдарлаа.
Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгосын тоглоомын хүчний тэвчихийн аргагүй үйлдлийн улмаас энэ газар нутаг дээр дахин дайн дэгдвээс энэ нь тэдэнд зөвхөн шившигт хувь тавиланг авчрах бөгөөд бидний их үндэстэн улс үндэстнээ дахин нэгтгэсэн шинэ гэрэлт өдрийг угтах болно.
Нөхөр Ким Жөн Илийн чиглүүлэн заасан Сонгуны замаар тууштай замнах шийдвэр төгс байгаагаа би дахин илэрхийлэхийг хүсч байна. Солонгосын ард түмнийг гэрэлт ирээдүй хүлээж байна" гэж нөхөр Ким Жөн Ил хэлээд "хувьсгалын зэвсгийг чанга атган аз жаргал, аюулгүй байдал хийгээд Пэкту уулын зэвсэгт хүчний сүр хүчийг хамгаалахыг" уриаллаа.
Тэрбээр Ким Ир Сен, Ким Жөн Ил нар үндсийг нь тавьсан Жүчэ болон Сонгуны хувьсгалт үзэл санааны шийдвэрлэх ялалтын төлөө, анги нэгтгэлүүдийн дарга, офицер болон нийт цэргийн албан хаагчдын эрүүл энхийн төлөө, Пэкту уулын хүчирхэг хувьсгалт армийн ялгуусан давшилтын төлөө хундага өргөлөө.