2011 онд АНУ урьд өмнө байгаагүй их буюу 66,3 тэрбум орчим долларын зэвсгийг хилийн чанадад нийлүүлжээ. Энэ нь жилийн өмнөх үзүүлэлтээс бараг гурав дахин их болохыг АНУ-ын Конгрессын судалгааны алба шинэ мэдээлэлдээ дурдсан байна. Нэг жилийн хугацаанд ийм их хэмжээний зэвсгийг хил давуулж байсан удаа Америкийн зэвсэглэлийн экспортын түүхэнд байгаагүй аж.
Өнгөрсөн жил Саудын Аравид F-15 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц 84, нисдэг тэрэг 178 ширхгийг нийлүүлсэн нь өндөр үзүүлэлт гарахад хүргэжээ. Зөвхөн эдгээр нисэх онгоц, нисдэг тэргүүдийн үнэ нь 29,4 тэрбум орчим доллар болж байгаа юм.
Үүгээр зогсохгүй АНУ зэвсгийн худалдааны хэмжээгээр олон улсын зэвсгийн зах зээл дээрх ойрын өрсөлдөгчдөөсөө хол түрүүлжээ. Судалгаанаас үзвэл, ОХУ 4,8 тэрбум, Франц 4,4 тэрбум долларын зэвсгийг гадаад орнуудад нийлүүлсэн байна. Харин АНУ дангаараа зэвсгийн зах зээлийн бараг 80 хувийг эзэлжээ. АНУ-тай зэвсгийн худалдаа хийсэн гол улсууд бол Саудын Аравиас гадна АНЭУ, Ирак, Оман, Энэтхэг, Таиланд юм.
Одоо АНУ санхүү-эдийн засгийн хүнд хямралын уршгийг давахаар тэмцэж байна. Хямралтай тэмцэхээр тус улсын Ерөнхийлөгч Барак Обама таван жилийн хугацаанд экспортын хэмжээгээ хоёр дахин өсгөхөөр заасан Үндэсний экспортын санаачилгаа 2010 онд зарласан билээ. Энэ санаачилгын талаас илүү хувь нь биелж, 2009 оны эхэн үеэс хойш барааны экспортын хэмжээ 57 хувиар нэмэгдсэн тухай АНУ-ын Сангийн сайд өчигдөр мэдээлжээ.
З.Амгалан