15 жилийн өмнө эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн "ардын гүнж" Дианаг өнөөдөр Их Британид дурсан хүндэтгэл үзүүлж байна. Тус улсын тоймчдын тэмдэглэж буйгаар, осол болсноос хойш ийм олон жил өнгөрсөн байтал даян дэлхийн олон сая хүний шүтээн, Британийн хаант засаглалын бүхэл бүтэн үеийн бэлгэ тэмдэг болсон "хатагтай Ди"-г өдгөө ч дурссаар байгаа юм.
Уэльсийн гүнжийн Лондон дахь өргөө байсан Кенсингтоны ордны дэргэд олон зуун британичууд болон зочид гийчид хүндэтгэлээ илэрхийлж байна. 1997 онд Дианагийн шүтэн бишрэгчид ордны Алтан хаалганы дэргэд тоо томшгүй олон цэцэг, лаа, ил захидал тавьж байсан билээ. Энэ өдөр тус ордноос ямар нэг арга хэмжээ төлөвлөөгүй байна. Гэхдээ ордонд 1980-1990-ээд онд олны өмнө гарахдаа хэрэглэж байсан гүнжийн эд зүйлсийн үзэсгэлэн ордонд гарсан байгаа ажээ.
Үүний сацуу "хатагтай Ди"-г шүтэн бишрэгчид Лондоны Бэйзуотер дүүргийн "Диана" гэдэг алдартай кафед цугласан байна. Кафены шинэ эзэн нь 1988 онд гүнжийг Уильям болон Гарри хүүгээ сургуульд нь хүргэж өгч явахыг харсны дараа рестораныхаа нэрийг "Диана" болгож өөрчилжээ. Үүнийг анзаарсан гүнж эхлээд бие хамгаалагчийнхаа хамт, дараа нь залуу хунтайж нарыг дагуулан хаяа нэг ордог байсан гэдэг.
Саяхан Британийн хэвлэлд мэдээлснээр, Дианагийн том хүү, хунтайж Уильям, гэргий Кэтриний хамт ойрын хугацаанд болох, цахирмаа цэцгийн нэг шинэ төрлийг гүнжийн нэрээр нэрлэх ёслолын ажиллагаанд оролцоно. Энэ ажиллагаа Сингапурын Ботаникийн цэцэрлэгт болох юм. Тус цэцэрлэгийн ажилтнууд бүр 1997 онд гүнжийг Азид аялах үеэр түүнд бэлэглэх шинэ цэцгээ Диана гэж нэрлэхээр төлөвлөж байжээ. Харамсалтай нь тэр жил эмгэнэлтэй хэрэг явдал болсноор цэцэг бэлэглэж чадаагүй байна. Харин одоо хоёрдугаар Елизаветагийн төр барьсны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийх айлчлалын үеэр Уильям, Кейт нар уг арга хэмжээнд оролцох ажээ.
Диана 36 насандаа 1997 оны наймдугаар сарын 31-ний шөнө Парис хотод автын ослоор амь насаа алдсан билээ. 42 настай найз Доди Аль-Файедын хамт сууж явсан машин хурд хэтрүүлсний улмаас хонгил замын тулгуур мөргөсөн юм. Жолооч нь амьд үлдэж, гүнж найз залуугийн хамт газар дээрээ нас баржээ. Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз, Диана хоёр тэр үед гэрлэлтээ цуцлуулаад жил орчим болсон байв.
Гүнж зөвхөн дэгжин, дур булаам байдлаараа төдийгүй дэлхий даяар явуулдаг хүмүүнлэгийн ажиллагаагаараа олон британичууд болон бусад улсын оршин суугчдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм. "Зүрх сэтгэлийн хатан хаан" байхсан хэмээн тэрбээр нэг ярилцлагадаа мэдэгджээ. Диана буяны янз бүрийн байгууллагын ажилд оролцдогоороо алдартай байлаа. Тухайлбал, тэрбээр гурав дахь ертөнцийн орнуудын хүүхдүүдэд, Их Британийн орон гэргүйчүүд, явган цэрэг эсэргүүцэх минад өртсөн хүмүүст, ДОХ-той болон ДОХ-ын вирус тээгчдэд тусалдаг сангуудыг дэмжин ажилладаг байв. 1994 онд "хатагтай Ди" Лондоны Рижент цэцэрлэгийн цөөрөмд живсэн орон гэргүй тэнүүлчнийг аврахад тусалж байв.
Хунтайж Уильям гэргийн хамт, тэрчлэн хунтайж Гарри одоо Уэльсийн гүнжийн үйл хэргийг үргэлжлүүлж, тэр дундаа түүний нэрийн өмнөөс буяны янз бүрийн байгууллага болон ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа ажээ.
З.Амгалан