НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ зөвшөөрөлгүйгээр Сирид дангаар эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь тус улсын хүмүүнлэгийн байдалд маш сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин АЗ-ийн хуралдаан дээр мэдэгджээ.
"Зарим улс болон бүс нутгийн дангаар авсан эдийн засгийн хориг арга хэмжээ болон хязгаарлалт нь Сири дэх хүмүүнлэгийн байдалд маш сөргөөр нөлөөлж байна" гэж Оросын дипломатч тайлбарласан байна. Түүний хэлснээр, НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр авсан хориг арга хэмжээнүүд "Сирийн хямралыг зохицуулахад ямар ч тус нэмэр болохгүй". "Тэдгээр нь зөвхөн жирийн иргэдийн амьдралыг хүндрүүлж, тэдний наад захын хэрэгцээгээ хангах болон хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх боломжийг хаан боогдуулж байна" гэж Виталий Чуркин цохон тэмдэглэжээ.
Сирид хориг арга хэмжээ авсан орнуудад хандан хоригоо цуцлахыг ОХУ-ын байнгын төлөөлөгч уриалсан байна. АНУ, Европын Холбоо хийгээд Арабын улсуудын холбоо Дамаскт хориг арга хэмжээ авсан ажээ.
З.Амгалан