logo
Хамгийн хөгшин онгоцны үйлчлэгч Гиннесийн номд орлоо

Хамгийн хөгшин онгоцны үйлчлэгч Гиннесийн номд орлоо

2012/09/03
Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн карьертаа цэг тавьсан 83 настай онгоцны үйлчлэгч Рон Акан иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан хамгийн настай үйлчлэгч гэдгээр Гиннесийн номд бичигдлээ.

"The United Airlines" авиа компанид 63 жил ажилласан Рон саяхан аварга амжилтыг нь баталгаажуулсан батламжийг хүлээн авчээ.

Рон Акан хамгийн сүүлчийн рейсээ энэ сарын 26-нд төрөлх Колорадо руугаа зорчигчийн хувиар хийсэн юм. Тэтгэвэртээ гарсан Акан үлдсэн амьдралаа эхнэрийн хамтаар дэлхийгээр аялж зугаалж өнгөрүүлэхээр төлөвлөж байна.

"The United Airlines" түүнд 200 сая км нисэх эрхээр шагнажээ. "Үзэх улс орон даанч их байна" хэмээн Акан аялалд гарахаасаа өмнө өгүүлэв.

Н.Мөнхжин
Эх сурвалж: Зууны мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш