АНУ - ын Флорида мужийн Форт-Пирс хотын ойролцоох далайн эрэг дээр 22 халим загас хаягджээ. Малын эмч тэдний дөнгөж тавынх нь амийг аварчээ. Амьд гарсан загаснуудыг мал эмнэлгийн сэхээн амьдруулах төвд хүргэжээ. Гринд төрлийн халим загас нь 8,5 метрийн урттай бөгөөд дунджаар нэг тонн орчим жинтэй. Тэдгээр нь хамгийн ухаантай загасанд тооцогддог бөгөөд гол төлөв усны гүнд амьдардаг. Эрдэмтэд тэд яагаад эрэг дээр гарч ирдэг тухай олон жил толгойгоо гашилгаж байна. Тэдний хувилбраар, паразитууд загасны уураг тархийг гэмтээсний улмаас, тухайн амьтан чиглэлээсээ гарч амиа хорлоход хүрдэг байна.