Зуны гурван cap чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдлаа.
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр есдүгээр сарын 1-нд хүүхэд багачууд, оюутан, сурагчид сургууль цэцэрлэгийн зүг яаран, ангийн нөхөдтэйгөө уулзахаар сэтгэл нь догдолно. Гэм нь оюутан залуус баярын өдрөө дарвиж, наргиж цэнгэн эцэстээ зодоон цохион хийн эрүүлжүүлэх байранд "морилох" нь цөөнгүй.
Ямар сайндаа л нийслэлчүүд "Есдүгээр сарын эхний өдрүүдэд хотоор нэг залуус хөлхөлдөж, шөнийн цэнгээний газрууд хөл гишгих зайгүй болдог" гэцгээдэг. Харин энэ жилийн хувьд амралтын бямба гаригт хичээлийн шинэ жилийн нээлт тохиов. Тиймээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд энэ өдрийг алдалгүй ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ашиг олохыг оролддог. Дээр нь согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөр гэдгийг хэн хүнгүй мэддэг ч оюутан залуусын зарим нь урьдаар хаана очиж цэнгэх талаар тохирдог байна. Өнөө жил ч мөн адил есдүгээр сарын 1-ний үдэш наргин зугаацагсдын хөл хөдөлгөөн тасарсангүй.
Баар дүүрэн оюутан сурагчид
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянцээл худалдааны төвийн орчим. Хаанаас гараад ирэв гэмээр залуус бөөн бөөнөөрөө хөлхөлдөж баар, караоке, зочид буудлын үүд сахин сууна. Энд чамгүй олон үйлчилгээний газрууд хаяа хаяагаа дэрлэн байрладаг. Чих дөжирмөөр чанга хөгжим баар болгоноос сонсогдох.
Үдшийн 22.00 цаг өнгөрч байхад хаалга нь дотроосоо түгжээтэй баарны бүх суудал нь дүүрсэн байв. Бүжгийн талбайд бүжиглэж байгаа залуусын ихэнх нь 16-22 насныхан. Харин тэдний ширээнээ ундаа, ус харагдах нь бас ч гэж сайшаалтай санагдлаа. Аливаа баярыг архигүй өнгөрүүлж сураагүй зангаа яаж тавих вэ. Согтуу хөлчүү охид, хөвгүүд, ахимаг насныхан хэсэг бүлгээрээ, ганц хоёроороо энд тэнд үзэгдэнэ.
Караокений нууц ажиллагаа
Сүүлийн үед иргэд караокед орж дуулах сонирхолтой болоод байгаа аж. Харин cap бүрийн 1-нд янз бүрийн аргаар иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилдэг караокенуудын арга улам нарийссан байв. Тухайлбал, Сансарын тунелийн караокенууд дотроосоо хаалгаа түгжин ажиллаж байлаа. Ингэхдээ жижиг цэвэр усны саванд архи хийж худалдаална. Мөн хажуугаар нь иргэд ширээн доогуураа шар айраг нуун ууж байлаа. Дотогшоо караокед орох гэсэн иргэдийг гадаа байгаа ажилтан нь харж байгаад сонгож оруулдаг байна. Ингэхдээ цагдаагийн ажилтнуудад баригдалгүй нарийн төлөвлөгөөтэй ажилладаг аж.
Зочид буудалд өнжигсөд
Тэр хавьд алхам тутамд зочид буудал байрлана. Залуус очих газаргүйдээ биш олуулаа нийлж наргих гэж ордог байна. Энэ өдөр зочид буудлууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй харагдана. Учир нь сар бүрийн 1-ний өдөр иргэд зочид буудалд орж архидан согтуурдаг болжээ. Түүнчлэн ганц нэг зочид буудлыг ажиглан зогсоход "Өрөө алга" гэх залуус дэмий хөлхөлдөнө. Тэд цааш зочид буудал хайсаар такси хөлөглөж одоцгоов.
Ийнхүү олонхийн дуг нойрондоо дугжирч, амтат зүүдэнд умбаж байх үеэр их хотын гудамжинд амьдрал үргэлжилсээр. Хөлчүүхэн залуус гудамжаар хоёр гурваараа зам даган алхана. Хотын гудамжаар хурд хэтрүүлсэн автомашинууд давхилдсаар. Нийслэл хотын шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ний үдэш оюутан залуусын хөлд дарагдан үргэлжилсээр байв.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: "Нийслэл таймс"