Мүүний шашиныг үндэслэгч, Сан Мин Мүүн өнөөдөр Сөүл хотын ойролцоох дээд зэрэглэлийн нэгэн эмнэлэгт нас барлаа .
Түүний үхлийн шалтгаан нь уушигны үрэвсэл болсон аж. Сан Мин Мүүн нь өөрийгөө хоёр дахь Христ гэж үздэг байсан бөгөөд 1954 оноос эхлэн шашины үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Мүүн нь нэг нэгнийгээ танихгүй хүмүүсийг хооронд нь гэрлүүлдэг байсан агаад 1992 онд 45,000 хүн, 1995 онд 740,000 хүн оролцсон хуримын ажиллагаа зохион байгуулж байсан юм.
Тэрээр Монгол, Солонгос бол нэг гаралтай үндэстэн гэж номлодог бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны ивээл дор "Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгчийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж байсан билээ.