Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн бямба гарагт гурил үйлдвэрлэгчид болон газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар талууд газар, тариалангийн салбарыг гадаадын зах зээлээс хэрхэн хамгаалж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх вэ гэдэг гарцыг хайсан юм. Монгол Улсад 2008 оноос өмнө газар тариалангийн салбар үндсэндээ уналтад орж, нийт хэрэгцээний 80 шахам хувийг импортоор хангадаг байсан билээ. Тэгвэл Засгийн газраас Атар газар эзэмших III аяныг хэрэгжүүлснээр өнгөрсөн жилээс эхлэн дотоодоос хураан авсан улаан буудайгаар хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болсон юм.
Энэ жилийн хувьд ч ургац арвин хураах болсныг мэдээлсэн билээ. Тодруулбал, 400 мянган тонн орчим улаан буудай хураан авна гэсэн мэдээллийг холбогдох яамнаас гаргажээ. Гэвч хураан авсан улаан буудайгаа ямар үнээр борлуулж, гурил үйлдвэрлэгчидтэйгээ зохицох вэ гэдэг бэрхшээлтэй тулгараад байгаа аж.
Учир нь гурил үйлдвэрлэгчдийн тайлбарлаж буйгаар жилээс жилд гурилын хэрэгцээ буурч байгаагийн зэрэгцээ өнгөрсөн жилийн 160 мянган тонн улаан буудай агуулахад байгаа гэнэ. Дээрээс нь Монгол Улсад жилдээ ОХУ-аас 65 мянган тонн гурил орж ирдэг бөгөөд энэ нь дотоод зах зээлд үйлдвэрлэсэн гурилыг борлуулахад хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс газар тариалан эрхлэгчид хийгээд гурил үйлдвэрлэгчдээ хэрхэн ашигтай ажиллах нөхцлөөр хангах вэ гэдэг асуудал Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны өмнө тавигдаж байна.
Х.Өнөр