Харьд нилээд удсан миний бие нутгаа санан санасаар ирлээ. Монгол минь хөгжжээ. Түрийвчиндээ тийчлэх мөнгөөр нохойн битүү туурай, ногоон хурганы арьс авъя гэсэн ч болохоор. Би байр авахаар болов. Өсөж бойжсон 40, 50 мянгатууд минь сайхан сайхан барилгуудын сүрд дарагдаад амбаар гэхээр л болж дээ.
“Бурхдын өргөө” хэмээх дэндүү рок нэртэй барилгын мэддэг хүнтэй нь уулзлаа. Монгол залуу хэрнээ шулаганахыг сонсоод гайхвал хадам ээж: “Эзнийгээ дагаад хужаа аяг зан, үг хэллэгтэй болчихсон байхгүй юу” гэж шивнэлээ.
-Хай, бидний барилга бол хотын төвд, ихэс дээдэст зориулсан “А” зэрэглэлийнх. Франц загварын дагуу Япон хүний удирдлаган дор Хятадууд барьж байгаа баа.
-Аан?
-Францыг бол та алдарт Парисын сүм, Эйфелийн цамхгаар нь л төсөөлөөд үзбаа. Харин Япончууд бол хэзээнээс л газар хөдлөлтийн талаар туршлагажсан улс. Энэ байшин атомын бөмбөгөнд ч нурахгүй. За, хужаа барилгачид ч яахав олдож байгаа нь тэр. Гэхдээ цаад хэд чинь байрыг тойрсон хашааг яг цагаан хэрэм шигээ барьсан шүү.
-Тэр юун камер вэ?
-Хамгаалалтын камер, галын дохиолол нь Оросынх. Хойд хөрш маань мафи заафи, хорлон сүйтгэх ажилдаа гаргуун болохоор нь сонгосон юм та надаар хэлүүлэлтгүй мэднэ буй за.
Хамгийн чухал зүйл болох гараашийг Герман зургаар барьсан. Гитлер яаж танкуудаа газар доор нууж байлаа даа. Тээ! хэмээн урсгалаа. Би үг дуугүй мөнгөө тооллоо.
Ингэж ярихыг сонссоор өлсчихжээ. Хоолны газар луу орж суув. Зөөгчийн барьж ирсэн цэсийг дэлгэтэл урт жагсаалтыг англиар бичигджээ. Англид биш Италид байж байгаад ирсэн хүн шүү дээ би. Уншаад ойлгосон дүртэй хэсэг суугаад, ямар хоол амттайг асуун хадмын дэргэд нүүрээ түлэхээс бултлаа.
-Хорин жил чийгтэй элсэнд булж хадгалсан Солонгос цуугаар амталж, Энэтхэгийн ихэр тугал төрүүлсэн зааны сүүгээр өтгөрүүлсэн, Африкийн 300 жилийн настай дал модны сүүдэр дор ургадаг мөөгтэй шөл, бас анаконда могойн махаар шанзыг нь бэлтгэж, Вьетнамын ширэнгэн ойд нарийн технологиор ургуулсан будаагаар хачирласан, Унгар гуляш амттай даа эрхэм ээ гэлээ. Хол явж юм үзсэн хүн хирнээ юу ч мэдэхгүй царайлан нүд бүлтэгнүүлэн суултай биш. Авчирж өгсөн хоолыг нь нүдээ таглаж, хамраа чимхэж байгаад гөвж орхилоо.
-Нэгэнтээ гэрээс гарсных дэлгүүрээр ч оръё байз гэж хадам ээж хэлж байна. Муу ээж, авгай, хадам гуравтаа цэцэг л түүж өгснөөс биш, ганц шинэ оймс авч өгч байсан биш. Ямар ч сохор хүн уншчихаар том хаягтай дэлгүүрт хадмыг даган орлоо.
-Герман, Франц, Английнх... даавууг нь тэнгэрийн орноос тусгайлан авчруулж бурхдын захиалгаар хийлгэсэн, Эрлэг номун хааны орон руу экспортолдог гээд л худалдагч магтаал урсгав. Галуу тахианы мах идэж яваад ирсэн миний бие худлаа үзсэн болж баахан зогсоод захаас нь шүүрч аваад гарахын түүс болов.
Миний Монголын гадаад харилцаа ч дэлгэсэн тэрлэг шигээ задгай хөгжсөнд гайхан бахархсаар гэртээ харилаа.
Б.Батчимэг