Одоогийн байдлаар орон нутагт идлэг шонхор барих үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд гэхэд 4 отог байрласан байна. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас отог байрлаад байгаа Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал зэрэг сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам"-ыг хүргүүлж, удирдлагаар ханган ажиллаж байгаа аж. Цагаандэлгэр суманд 3 шонхор шувуунд акт үйлдсэн байна.
Отгуудын үйл ажиллагаанд аймгуудын БОАЖГ, холбогдох сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж.
Б.Туул
Отгуудын үйл ажиллагаанд аймгуудын БОАЖГ, холбогдох сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж.
Б.Туул