Говь-Алтай аймгийн Байголь орчин аялал жуулчлалын газар Аймгийн Засаг даргын энэ оны "Хууль бус агналтад тавих хяналтыг чангатгах тухай" 267 дугаар захирамжийн дагуу МХГ, ЦХ, ОБХ-тэй хамтран өнгөрсөн сарын 21-29-ний хооронд хамтарсан хяналт шалгалт явуулжээ.
Алтай сумын Ажийн нуруу, Төгрөг сумын Хүрэн гол, Далангийн нуруу зэрэг газраар хяналт шалгалт явуулж, нийт 6 зөрчил илрүүлсэн байна. Энэ шалгалтаар тарваганы хатаасан арьс 15, нойтон арьс 2, муудсан арьс 3, буу 1, хавх 3 ширхэгийг хурааж мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ. Мөн Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Алтай, Мөст, Эрдэнэбүрэн, Цэцэг, Дарви суманд явуулсан хяналт шалгалтаар тарваганы 16 зөрчил илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч тарвагыг нь устгасан аж. Түүнчлэн Мөнххайрханы БЦГ-аас гаргасан мэдээнээс харахад, хууль бусаар тарвага агнах зөрчил нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гэхэд 50 гаруй хавх, 5 ширхэг бууг зөрчил гаргасан иргэдээс хурааж, 1.328.600 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн самар жимс түүх, хулгайгаар мод огтлох, ан ав хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа идэвхжиж байгаа бөгөөд байгаль хамгаалагчид өөрсдийн төсөв санхүү хүрэлцээгүй, унаа цуцаагүйгээс хяналт шалгалтыг тэр бүр хийж чадахгүйд хүрээд байгаа гэнэ.
Б.Туул