Иран улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ираны үндэсний номын сан, архивыг үзэв. Энэ номын сан 1937 онд байгуулагдсан бөгөөд долоон сая ном хадгалах багтаамжтай юм байна. Нийслэл Тегеран хотноо хэд хэдэн салбартайн дээр Үндэсний номын сан маш олон номын сангийн сан хөмрөгийг өөртөө багтаадаг, ховор гар бичмэлүүд ихтэй ажээ. Тэдний дунд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох сурвалж зохиолын гар бичмэлүүд, Ил хаадын зарлигууд ч олон бий. Ираны үндэсний архивт ч Ил хаант улсын болон монгол хаадын холбогдолтой баримт, гар бичмэл байдаг. Ерөнхийлөгч тэдгээрийг судлах чиглэлээр хэд хэдэн санал Ираны удирдлагуудад тавьж тохиролцоод байна.
Ираны эртний нийслэлд зочлов
Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын эртний нийслэл Исфахан хотод зочилж, Жэйм-и-Атик сүм, дөчин баганат сүм, Имамын талбай, түүнийг тойрсон сүмүүдийг үзэж сонирхлоо.
Жэйм- и- Атик сүмийг Өлзийт хаан өргөтгөн бариулжээ. Ялангуяа Өлзийт хааны хийлгэсэн мехраб буюу сүмийн чимэглэл Исфаханд төдийгүй Иранд хамгийн гоёод тооцогддог гэж судлаачид, сүсэгтнүүд үздэг юм байна. Лалын мөргөлчид заавал Мекка хот руу харж мөргөдөг бөгөөд тэр зүгийг нь тодорхойлсон чимэглэлийг мехраб гэдэг ажээ.
Дөчин баганат сүм уг нь хорин багатай юм. Түүний өмнө их том усан цөөрөм байгуулжээ. Тэр цөөрөмд багануудын сүүдэр тусдаг учраас дөчин баганат гэж нэрлэсэн байна. Цөөрмийн усан хангамжийг 135 километр урт суваг татан зохицуулсан байна. эдгээр сүм бүр 15-16 дугаар зуун гэхэд одоогийн гоё төрхөө цогцлоосон байсан гэж судлаачид үздэг гэнэ.
Имамын талбай буюу ертөнцийн чимэг гэсэн нэртэй том талбайг тойруулан олон сүм барихдаа эргэн тойрон худалдаа хийхээр зохицуулжээ. Тухайн үедээ персийн хамгийн том худалдааны захад тооцогддог байжээ. Өнөөдөр ч энэ захад маш олон худалдаачин, персийн гар урчууд бүтээлээ борлуулдаг юм байна.
Монголч эрдэмтдийг найрамдал медалиар шагнав
Иран улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн зарлиг гаргаж, Иран улсын монголч эрдэмтэн Фарханг Жаханбахш, Ширин Баяани нарыг “Найрамдал” медалиар шагнаж, баяр хүргэв.
Монголын түүх судлаач Фарханг Жаханбахш нь Тажикстаны Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд “Ил хааны үеийн түүхийн судалгаа”-гаар докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Ил хаант улсын нийгэм соёлын сэтгэлгээний тухай, Ираны гүн ухаан, нийгэм түүхийн сэтгэлгээнд монголчуудын оруулсан хувь нэмрийн талаар судалгаа хийж, Монголын байлдан дагууллын эерэг нөлөөний талаар хэд хэдэн ном, өгүүлэл бичиж туурвижээ. Мөн Ираны хөгжил цэцэглэл, соёлд монголчуудын оруулсан түүхэн хувь нэмрийг эерэг байр сууринаас тайлбарласан олон цуврал нэвтрүүлгийг 2007 оноос хойш хөтөлж байгаа юм.
Ширин Баяани нь Тегераны их сургуулийн профессор бөгөөд Монголын эзэнт гүрэн хийгээд Ил хаант улсын тухай нэгэн сэдэвт бүтээл долоог туурвиж, гурван ном орчуулжээ. Түүний 1988-1996 оны хооронд туурвин хэвлүүлсэн “Монголын эрхшээлийн үеийн Ираны улс төр, шашны байдал” нэртэй гурван боть зохиол нь онол, арга зүйн өндөр түвшинд бичсэн тул оны шилдэг номоор шалгарч байжээ.
Тэрбээр 1971 онд Монголын нууц товчоог хятад эх хийгээд франц орчуулгыг харьцуулан перс хэлнээ хөрвүүлсэн нь монголын түүхийг Иран улсад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.