logo
Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томиллоо

Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томиллоо

2012/09/04
Өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлж Б.Билэгтийг томиллоо. Баянмөнхийн Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч, Монголын Ардчилсан холбоо, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Б.Билэгт төрийн албанд 12 жил ажилласан бөгөөд ажлын туршлага, тухайн ажлыг хариуцан гүйцэтгэх чадвар зэргийг нь харгалзан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Цагдаагийн ерөнхий газрын даргаар томиллоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш