УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш сурагчдад баярын мэнд хүргэлээ. УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ анх нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг догдлон, зогсож байсан тухайгаа эргэн дурсаж байсан юм. Тэрээр 35 дугаар сургууль бол миний амьдралтай салшгүй холбоотой, эрхэм нандин зүйлийн маань нэг гэдгийг онцолж байв. Мөн Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч, улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон хүүхэд багачуудынхаа сурч боловсрох ая тухтай нөхцлийг сайжруулах бодлого барьж ажиллана гэдгээ илэрхийлж, тус сургуулийн биеийн тамир спортын заалыг засаж тохижуулж өгөхөө амаллаа.
Нээлтийн ажиллагааны дараагаар НББСШУ-ны байнгын хорооны дарга сургуулийн анги танхимуудтай танилцаж, багш сурагчидтай яриа өрнүүлсэн юм.
Нийслэлийн 35 дугаар сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд 1500 хүүхэд суралцахаас 150 нь зургаан настай бяцхан сурагчид байгаа бол 128 нь ирэх хавар сургуулиа төгсөх ахлах ангийнхан юм байна. Тэдний хувьд энэ жил тун хариуцлагатай байхыг шаардах юм. Төгсөх ангийнхантай уулзах үеэр НББСШУ-ны байнгын хорооны дарга тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. Залуучууд та нар Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, их түүхээ мэдэж, түүгээр бахархаж, омогшиж явах учиртай. Улс Эх орны маань ирээдүй та бүхний гарт бий. Тиймээс та бүхэн маань өмнөө тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд тууштай, шантралгүй хөдөлмөрлөж, үнэнч шударга байгаарай хэмээн УИХ-ын гишүүн З. Баянсэлэнгэ зөвлөж байлаа.