2012-2013 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэж, оюутны ширээний ард анхлан сууж байгаа оюутнууд нийслэлийнхээ төв талбайд цуглаж хичээлийн шинэ жилээ угтахын зэрэгцээ “Оюутны тангараг” өргөлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.
Эзэн Чингисийнхээ хөшөөний урдаас хараад “Төрийн дуулал”-аа дуулж, шинэ оюутнуудын тангарагын баярт оролцож байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд “Үндэс язгуур, хэл соёлоо та бид бүгдээрээ үеийн үед мандуулж явах учиртай Эзэн Чингисийн үр сад шүү” гэж оюутнуудад захилаа. Ингэхдээ тэрбээр дараах гурван зүйлийг онцолж байлаа.
Оюутан цаг хүний амьдралын сайхан мөч. Би МУИС-д 5 жил сурч, 10 жил багшилсан. Аравдугаар ангиа төгсөхөд минь гадаадын сургуулийн 20 гаруй хуваарь байсан ч МУИС-ийг сонгож физикч болсондоо маш их баярладаг. Би хувь заяагаараа ийм сонголт хийсэн. Миний адил та бүхэн маань Монгол Улсынхаа их, дээд сургуулийг сонгож эх орондоо боловсрол эзэмшье гэсэнд талархаж байна гэж Засгийн газрын тэргүүн эхлээд хэллээ.
Оюутан ахуй цагтаа олон сайхан нөхөдтэй болдог. Тэдний маань нэг нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл. Найз минь гэр хорооллыг өөрчилж, амины орон сууцжуулна, хотын замын бөглөрлийг 50 хувь багасгана гэхчлэн олон ажлыг амжилттай эхлүүлж байна. Хэдхэн жилийн дараа та нар ч бас найз нөхдийнхөө хамт улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байх болно. Тиймээс та бүхнийг олон сайхан найз нөхөдтэй болж, эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе гэлээ.
Сонгосон мэргэжлийнхээ төлөө хичээн зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөж, мэргэжлээ сайн эзэмшээрэй. Манай улсад мэдлэгтэй, чадвартай өөрийнхөө болоод эх орныхоо өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэж чадах эрч хүчтэй залуучууд, ийм боловсон хүчин үгүйлэгдэж байна. Тиймээс та бүхэн сонгосон мэргэжилдээ тууштай байж сайн эмч, сайн хуульч, сайн инженер, сайн мэргэжилтэн болоорой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөгөөд мэргэжил хүнийг голдгоос бус хүн мэргэжлийг голдоггүй юм гэж захилаа. Ингэхдээ тэрбээр оюутан ахуй цагийнхаа нэгэн дурсамжийг сонирхууллаа. Их сургуулийн физикийн ангид “Физик гэдэг бол дээд зэргийн баяр баясгалан” хэмээн бичсэнийг олон томъёонд толгой эргэсэн үедээ хараад “Физик яагаад баяр баясгалан гэж, харин ч төвөгтэй юм биш үү” гэж бодогдох үе байсан. Гэхдээ ойлгох гэж хүсэж тэмүүлсний эцэст үнэхээр баяр баясгалан гэдгийг нь мэдэрсэн дээ. Тиймээс та бүхнийг сонгосон мэргэжлээ эзэмшихийн төлөө уйгагүй хичээн зүтгээрэй гэж зөвлөж байгаа юм гэж ярилаа.
Шинэ Засгийн газрыг олон зорилт, олон шалгуур хүлээж байна. Тиймээс ч өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээс манай Засгийн газар бүрдсэн. Боловсролын салбарт энэ өөрчлөлтийг хийж чадна гэж эрч хүчтэй залуу хүнийг томилсон гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд дээд боловсролын сургалтад чанарын өөрчлөлт хийх шаардлага байна. Энэ шинэчлэлийг хийхэд оюутнууд та бүхэн, эрдэмтэн багш нар бүгд идэвхийлэн оролцоно гэдэгт найдаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлээд Монгол Улсынхаа төлөө хамтдаа урагшлахыг оюутан, багш нараас уриаллаа.
Шинэ оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оюутны тангараг нь оюутан залуус та бүхний улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, өсөн дэвжихийн төлөө хичээн суралцах томоохон амлалт болох учиртай гээд тангарагтаа үнэнч байхыг хүслээ.
Оюутны тангарагт “Монгол Улсын өнөө ирээдүйн эзэн болсон ОЮУТАН-БИ эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая” гэж бичжээ.