logo
Өмнөд Африк:Үймээн дэгдээсэн уурхайчид суллагдана

Өмнөд Африк:Үймээн дэгдээсэн уурхайчид суллагдана

2012/09/04
Өмнөд Африкийн прокурор цагаан алтны уурхайн ажилчдад тулгасан хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эхнээс нь суллаж эхэллээ. Ням гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр прокурорын газрын дарга Номгкобо Жиба 270 сэжигтэнд тулгаад байсан хүн амины хэргийг түр хугацаагаар хэрэгсэхгүй болгоно гэж мэдэгджээ.
Эрх ашгийнхаа төлөө жагссан уурхайчдыг буруутгасан нь анхнаасаа маргаан дагуулсан билээ. Ажил хаялт зарласан 3000 орчим уурхайчин уурхайн гадна эсэргүүцлээ илэрхийлэх үеэр цагдаа нар тэдэн рүү гал нээсний улмаас 34 уурхайчин амь үрэгдэж, 78 хүн шархадсан. Гэхдээ Өмнөд Африкийн шүүх гал нээсэн цагдаа нарыг биш, уурхайчдыг энэ хэрэгт буруутгасан юм. Харин цагдаа нар өөрсдийгөө хамгаалахын тулд гал нээхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж мэдүүлжээ.
Мариканагийн уурхайн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан жагсах үеэр болсон энэхүү аллага Өмнөд Африкчуудыг цочирдуулсан юм.
Прокурорууд уурхайчдыг тодорхой нөхцөлтэйгөөр суллаж байгааг анхааруулаад, хэргийг цаашид мөрдөнө шалгана гэдгээ мэдэгдсэн байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш