Хойд Солонгосын баг тамирчид Лондоны 30-р олимпод чамгүй амжилт үзүүлж, дөрвөн алтан медалийг эх орондоо авчирсан. Харин одоо Лондонд үргэлжилж байгаа паралимпийн наадамд энэ улсаас нэг тамирчин оролцож байна.
Паралимпийн 14-р наадамд Хойд Солонгосоос анх удаа оролцож байгаа тамирчин бол Рим Жу Сон юм. 16 настай усанд сэлэлтийн тамирчин тэрээр Бээжин хотод амьдардаг. Хэдэн сарын өмнө сэлж сурсан Рим мягмар гаригт 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөхөөр болжээ. Хүний эрхийн байгууллагын ажилтнууд Умард Солонгосын эрх баригчдыг тахир дутуу иргэдээ алс бөглүү хэсэгт орших хорих лагерууд руу илгээдэг хэмээн буруутгасаар иржээ. Гэхдээ Умард Солонгос энэ оны эхээр Олон Улсын Паралимпийн хороонд түр гишүүнчлэлтэй болсон байна.
Хойд Солонгосын тахир дутуу хүмүүсийг хамгаалах байгууллагаас мэдээлснээр энэ улсад хөгжлийн бэрхшээлтэй 1.7 сая хүн амьдардаг байна. Энэ жил Хойд Солонгосчууд паралимпийн наадамд ширээний теннис, тэргэнцэртэй уралдаан болон усанд сэлэлт гэсэн гурван төрлөөр оролцохоор төлөвлөж байжээ. Гэхдээ усанд сэлэлтийн тамирчин Рим энэ оны эхээр Берлинд болсон тэмцээнд оролцсоныхоо дараа паралимпийн наадамд цагаан хуудсаар оролцохоор болсон байна. Тахир дутуу хүмүүсийг хамгаалах байгууллагын гүйцэтгэх захирал Ри Кван Сон хэлэхдээ "Тахир дутуу хүмүүс олон улсын спортын уралдаан тэмцээнд оролцвол тэдний нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Мөн тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Тиймээс манай улс паралимпийн наадамд тамирчдаа оролцуулах тал дээр анхаарал хандуулахаар шийдсэн" гэжээ.
Э.АМАР