Аргентины судлаачдын үзэж байгаагаар виагра гэх мэт бэлгийн дур хүсэл өдөөх үйлчилгээтэй эм бие махбодийн цагийн хэмнэл алдагдсан үед эерэг нөлөөтэй ажээ. Мөн эдгээр эмүүд ээлжийн ажилтай хүмүүст ч тус болно гэдгийг судлаачид хэлж байна.
Онгоцоор олон мянган км нисч, өөр улсад очиход нойр солигддог, биологийн хэмнэл алдагддаг гэж ярьдаг. Гэхдээ виагра эмний тусламжтайгаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг Аргентин дахь Килмесийн Үндэсний Их Сургуулийн судлаачид хэлж байна. Тэдний явуулсан судалгааны дүнгээс үзэхэд виаграгийн найрлагад байдаг идэвхитэй бодис болох силденафилыг бага тунгаар хэрэглэх нь аялагчдын бие махбодийн хоногийн хэмнэл алдагдсан үед биед мэдрэгдэх таагүй нөлөөг багасгадаг нь батлагджээ. Мөн сиалис, левитра зэрэг бэлгийн дур хүсэл өдөөх үйлчилгээтэй эмүүд ч адил нөлөөтэй гэнэ.
Судалгааны багийнхан лабораторит туршилт явуулж, туршилтын хулганад уг эмийг өгсөн байна. Эмийг уусан хулганы цагийн бүсийн өөрчлөлтөд дасан зохицох чадвар жирийн хулганыхыг бодвол хоёр дахин илүү байжээ. Энэ туршилтыг хулгана гэх мэт мэрэгч амьтад дээр явуулсан ч туршилтын үр дүн хүн дээр мөн адил байна гэдэгт ахлах судлаач, доктор Диэго Голомбек итгэж байна. Тэрээр хэлэхдээ "Виаграг янз бүрийн шалтгаанаар хэрэглэдэг хүмүүс энэ эм онгоцоор ниссэний дараа биологийн хэмнэл өөрчлөгдсөн, нойр солигдсон үед сайн нөлөөтэй, үр дүнтэй гэдгийг хэлдэг" гэжээ.
Виаграгаас гадна сиалис, левитра зэрэг эмүүд нь хүний цусан дахь Гуанозинмонофосфат хэмээх бодисын задралыг удаашруулдаг байна. Энэ бодис нь хүний биологийн хэмнэлд нөлөөтэй байдаг аж. Доктор Патришиа Агостиногийн хэлж байгаагаар биологийн хэмнэлд нөөлдөг эм эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч үйлчилнэ.
Виагра болон бусад бэлгийн дур өдөөх нөлөөтэй эмүүдийг бие махбодийн цагийн хэмнэл алдагдсан үед хэрэглэхийг үйлдвэрлэгчид нь зөвлөхгүй байгаа ч Голомбек болон түүний судалгааны багийнхан эдгээр эмүүдийг ээлжийн ажилтай хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй гэдгийг хэлж байна.
Доктор Голомбек ярихдаа "Нойр солигдох нь эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй гэдгийг ДЭМБ –аас анхааруулсан. Тиймээс бид биологийн хэмнэлийг хурдан хугацаанд үр дүнтэй байдлаар өөрчлөх арга замыг олж чадвал энэ нь ээлжийн ажил эрхэлж байгаа олон мянган хүнд ач тусаа өгөх болно" гэжээ.
Аргентины судлаачдад хүн дээр туршилт явуулахаасаа өмнө хийх судалгааны ажил их байна. Гэхдээ тэдний амлаж байгаа үр дүн үнэн зөв гэдэг нь албан ёсоор батлагдвал цэнхэр өнгөтэй жижиг шахмал эм аялагчид болон ээлжийн ажилтай хүмүүсийн хэрэглээ болж магадгүй юм.
Э.АМАР