Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик мэдээ байдаг. Жил тутам 3-4 сая хүн халдвар авч байдаг. Харамсалтай нь, энэ өвчнөөр голдуу нас залуу хүмүүс өвддөг. Сүүлийн жилүүдэд манай улсад ч шар өвчин нэмэгдэх болсон бөгөөд үүнээс болж С вирустэй хүмүүсийн тоо олширч байгаа гэх судалгаа гарсан байна.
Халдвар авах эрсдэлтэй газрууд
Зохих ёсоор ариутгал хийгээгүй, ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй газруудад пирсинг хийлгэх, чихээ цоолох, шивээс хийлгэхэд С гепатитын халдвар авах магадлал өндөр. Мансууруулах бодисыг тарьж хэрэглэдэг хүмүүс С гепатитын халдвар авах хамгийн их эрсдэлтэй байдаг аж.
Мөн хорих газруудад халдвар авах эрсдэл өндөр байдаг гэнэ. Эмнэлгийн ажилтнууд халдвартай хүнтэй ажиллах үедээ энэ өвчний халдварыг авах эрсдэлтэй.
Халдвар тархах зам
С гепатит дийлэнхдээ цусаар дамжин халдварладаг. Халдвартай цусаар бохирдсон зүү, тариур, шивээс хийдэг төхөөрөмж, сахлын хутга, халдвартай цус хүрсэн шүдний сойз, хазуулах зэргээр дамжин халдвар тархах магадлалтай.
Бэлгийн замаар халдварлах эрсдэл
С гепатит бэлгийн замаар дамжин халдварлах магадлал бага гэж үздэг. Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд С гепатитын вирус халдварлах магадлал 3-5 хувь гэж тооцсон байдаг. Бэлгийн тогтвортой харьцагчтай, үнэнч хүмүүс халдвар авах эрсдэл бага байдаг бол бэлгийн хамтрагчийн тоо нэмэгдэхийн хэрээр халдвар авах нь нэмэгдэнэ.
Ахуйн замаар халдварлах эрсдэл
С гепатит нь агаар дуслын замаар буюу ярих, найтаах, шүлсээр дамжин халдварладаггүй. Мөн гар барих, тэврэлдэх, аяга таваг, хоол ба ундаар дамждаггүй.
Ахуйн нөхцөлд халдвар авсан бол заавал С гепатитаар өвдсөн, эсвэл вирусийг нь тээгч хүний цусны хэсэг ямар нэг байдлаар орсон байдаг. Гэхдээ С гепатиттай хүмүүс, вирусийг нь тээгч нарыг гэр бүл, ажил, сургууль, нийгмээс тусгаарлах шаардлагагүй.
Өвдөх эрсдэлтэй хүмүүс
С гепатитын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг. Хамгийн өндөр эрсдэлтэй нь :
-Тарих замаар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс
-Цус бүлэгнүүлэх факторыг 1987 оноос өмнө хийж байсан хүмүүс
-Хиймэл бөөр төхөөрөмж хэрэглэдэг хүмүүс
-Эрхтэн шилжүүлэн суулгасан, 1992 оноос өмнө цус сэлгүүлж байсан, хожим нь С гепатитын шинжилгээ нь эерэг гарсан донорын цусыг хийлгүүлж байсан бүх хүн
-Элэгний тодорхойлогдоогүй эмгэгтэй хүмүүс
-Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд
-Эмнэлгийн ажилтнууд, ариутгалын ажилтнууд
-Бэлгийн замбараагүй амьдралтай хүмүүс
-Халдвартай нэг бэлгийн хамтрагчтай харьцаанд байдаг хүмүүс
ДОХ-ын халдвартай хүн С гепатитын шинжилгээнд заавал хамрагдана. Халдвартай эхээс төрсөн хүүхдийг 12-18 сартайд нь С гепатитын шинжилгээнд хамруулдаг.
Халдвартай цустай контакталсан байж болзошгүй /зүүгээр хатгуулсан, нүд рүү цус үсэрсэн г.м./ гэсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд шинжилгээ өгнө.
Эрсдлийн өндөр бүлэгт багтдаг хүмүүс В гепатитын вакцин хийлгэх хэрэгтэй.
Өгөх шинжилгээ
С гепатит илрүүлэх хамгийн өргөн тархсан шинжилгээ нь С гепатитын вирусийн эсрэг биетийг илрүүлэх (анти-HCV) шинжилгээ. Энэ шинжилгээ нь одоо, эсвэл өнгөрсөнд С гепатитын халдвар авсан байна гэдгийг л тогтоодог. Үүнээс гадна энэхүү шинжилгээ нь янз бүрийн шалтгааны улмаас хуурамч эерэг /шинжилгээний дүн эерэг гарсан ч бодит байдал дээр халдвар аваагүй байх/, эсвэл хуурамч сөрөг /шинжилгээний дүн сөрөг гарсан ч бодит байдал дээр халдвартай байх/ өгч болзошгүй байдаг. Тиймээс баттай хариу авахын тулд илүү нарийвчилсан шинжилгээг эмчийн заалтаар хийлгэх хэрэгтэй болдог.
Тээгч болох эрсдэл
С гепатитын халдвар аваад эдгэрэх магадлал 10-20 хувь байдаг. Яваандаа илүү боловсронгуй эм, бэлдмэл бий болохын хэрээр энэ үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй. Үүний дээр С гепатитын халдвар авсан ч вирус нь хүнд ямар нэг хор хүргэлгүйгээр биед нь үржээд явдаг тохиолдол байдаг. Ийм хүмүүсийг тээгч гэдэг. Ийм хүмүүст шинжилгээ хийхэд элгэнд нь ямар нэг өөрчлөлт ороогүй, гепатитын шинж тэмдэг илэрдэггүй.
Гэхдээ С гепатитын халдвар авсан дийлэнх хүн архаг гепатитттай болдог бөгөөд магадлал 70 хувь байдаг. С гепатитад дархлаа үүсдэггүй болохоор дахин халдвар авч өвдөх эрсдэл байдаг.
Өвдсөн тохиолдолд
Гэр бүлийн нэг гишүүн нь С гепатитаар өвдсөн, халдвар авсан тохиолдолд гэр бүлийн бусад гишүүнд вирус халдахаас урьдчилан сэргийлэх бүх л арга хэмжээг авах ёстой. Үүнд:
-Цусны, эсвэл эрхтний донор болохгүй
-Сахлын хутга, шүдний сойз, хумс янзлах хэрэгсэл зэрэг халдвар тараах эрсдэлийн хүчин зүйлс байж чадах эд зүйлсийг тусдаа хэрэглэх, бусдынхыг хэрэглэхгүй байх
-Зүссэн, шарх авсан тохиолдолд цус гадагш үсэрхийлэхээс сэргийлэн сайтар боож, наалт нааж байх. Ийм хүнд боолт хийх шаардлагатай бол резинэн бээлий өмсөж байх.
/Эх сурвалж www.103.mn/