Сумогийн Их аварга Д.Дагвадорж МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсонд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнийг хэсэг хугацаанд баривчлан саатуулсан бөгөөд ах Д.Сумъяабазар нь батлан даалтад авсан.
Гэтэл өчигдөр Д.Сумъяабазар өөртэйгөө холбоотой хэргийн талаар мэдээлэл хийхдээ дүү Д.Дагвадорж нь М.Наранбаатарыг зодсон нь эрчүүдийн хооронд байдаг л асуудал гэх утгатай зүйл ярьсан юм. Мэдээж нэг айлын хүүхдүүд биесээ өмгөөлж, хамгаалах нь зүйн хэрэг. Тэр ч байтугай хуулинд гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд заагаад өгчихсөн байдаг.
Гэхдээ хүний хамрыг мурийтал, нүдийг хөхөртөл цохих нь эрчүүдийн дунд байдаг л асуудал юм бол чухам ямар зодооныг хуулийн хүрээнд шийддэг байх вэ. Эсвэл энгийн иргэд болоод улстөрчдийн зодооныг хуулийн дагуу шийддэг, бөхчүүдийн оролцоотойг нүдээ аньж, чихээ бөглөн хэрэгсэхгүй хэмээн өнгөрөөх журамтай юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна.
Тиймгүйсэн бол У.Хүрэлсүх гишүүн Төрийн ордонд Г.Баярсайхан гишүүнийг шанаадсан нь мөн л эрчүүдийн хоорондын асуудал юм биш үү. Харин ч чуулганы танхимд, гишүүдийн маргаан дундуур хэрүүлч зан гаргасан Г.Баярсайханд ухамсрын шанаа өгч “томчуудын ярианд багачууд оролцдоггүйг” ойлгуулсан үйлдэл боллоо гээд хэлчихвэл яадаг юм бол.
Ямар Г.Баярсайхан гишүүний нүд хөхөрч, хамар мурийсан биш. Гоо сайханд нь л лав халдаагүй юм билээ. Харин ч М.Наранбаатарын хувьд олон нийттэй харилцдаг хүн хөх нүд, мурий хамартай байх нь тийм ч таатай харагдахгүй л байгаа байлгүй. Ингээд харьцуулахад эрчүүдийн зодоонд чухам хэн оролцож байгаа нь хамгийн чухал асуудал гэдэг нь бололтой.