Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын албаны хүмүүс өнгөрсөн наймдугаар сарын 30-31-нд Ираны нийслэл Тегеранд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцож улмаар есдүгээр сарын 1-2-нд Иран улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэхүү айлчлал, дээд хэмжээний уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, гадаад харилцааны сайд Л.Болд "Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд дэлхийн 120 гаруй орон гишүүнчлэлтэй, НҮБ-ын дараа ордог томоохон байгууллага юм. Энэ байгууллагаас санаачлан зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн оролцож Монгол Улсын гадаад бодлогын зорилт, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа энэ үедээ ямар бодлого шийдвэр хэрэгжүүлж байгаа гээд олон асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Улмаар энэхүү дээд хэмжээний уулзалтаас Тегераны баримт бичиг батлагдсан бөгөөд түүнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалахуйц олон асуудлуудыг багтааж чадсан нь хамгийн олзуурхууштай зүйл болсон. Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс НҮБ-тай нэлээн томоохон зөвшилцөлд хүрч чадсан. Тэр нь Хойд Солонгост НҮБ-ын шугамаар дамжуулан үр тарианы тусламж үзүүлэх тухай юм.
Хойд Солонгосын зүгээс ч манайд энэ асуудлаар өмнө нь олон удаа асуудал тавьсан, нөгөө талдаа Монгол Улсын хувьд буудайгаар тусламж үзүүлэх боломжтой, импортлох хэмжээнд хүрчихсэн, дотооддоо бол бүр улаан буудайн хувьд хэрэглээ талаасаа илүүдэлтэй. Мөн хоёр орны түүхчид оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулагдахаар болсон. Түүнчлэн хоёр улсын зүгээс мөн тэтгэлэгтэйгээр харилцан судлаач бэлтгэх чиглэлээр албан ёсны шийдвэрт хүрсэн" хэмээн мэдэгдлээ.
Энэхүү айлчлалын үр дүнг баталгаажуулах бас нэг мэдээлэл бол хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд судалгаа хийхээр болсон байна. Эхний ээлжинд албан ажлаар явж байгаа хүмүүсийн визийн нөхцлийг хөнгөвчлөх боломжтой гэж хоёр тал ярилцсан байна. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр хоёр тал судалгаа хийхээр болжээ.
Э.Оюун
Нийслэл таймс