Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни Израилийн хэвлэлээр уржигдар цацагдсан нэгэн мэдээлэлд няцаалт хийсэн талаар “Zman” сайт мэдээллээ. Хэрвээ Израиль улс Иран руу халдвал АНУ туслахгүй гэж уг мэдээлэлд дурджээ. Үүнээс гадна Иран улс бүс нутаг дахь объектод нь халдахгүй бол АНУ энэхүү зөрчилдөөнд оролцохгүй гэсэн аж.
“Дипломат эх сурвалжаас” гэж бичсэн энэхүү мэдээллийг Жейн Карни “Бодит байдалтай огт нийцэхгүй” хэмээн үзэж байгаа аж. Үүнээс өмнө Израилийн Шадар сайд Сильван Шалом “АНУ, Израиль улс Иранд үзүүлэх хоригийн талаар санал зөрөлдөж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь цөмийн зэвсэгтэй байхыг эсэргүүцсэн үндсэн сэдвээсээ огтхон ч хазайгаагүй” хэмээн мэдэгдсэн байна.
Израиль улс Ираны цөмийн хөтөлбөрийг цэрэг дайны замаар шийдвэрлэхээс өөр аргагүй гэж үзэж байгаа. Харин АНУ дипломат аргаар болон эдийн засгийн хориг тавих замаар үүнийг шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа билээ. Үүнийг Израиль ашиггүй арга хэмээн мэдэгджээ. Яагаад гэвэл саяхан Иран улс Фордогийн газар доорх уран баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгийг Израиль баталсан байна.
Үүнтэй зэрэгцэн Израиль улс Иран руу халдвал Америкийн цэргийн объектод цохилт өгнө хэмээн Ливаны “Хезболла” шиитүүдийн хөдөлгөөний тэргүүн Хасан Насрулла мэдэгдлээ.
Тэрбээр “Аль-Маядин” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Израилийн түрэмгийлэлд АНУ шууд холбогдсон ч, эс холбогдсон ч бид ийм арга хэмжээ авах болно” гэжээ. “Хезболла” нь бүс нутаг дахь Тегераны гол холбоотны нэг юм байна.