Бээжин дэхь Японы Элчин сайдын яаманд сүүлийн дөрвөн жилд анх удаагаа Умард-Солонгос, Японы хооронд албан ёсны яриа хэлэлцээ боллоо. Өмнө нь хүлээж байсанчилан яриа хэлэлцээ ямар нэгэн шинэ дэвшилтэнд хүрсэнгүй. Гэхдээ энэхүү арга хэмжээ нь Пхеньян, Токиогийн хоорондын харилцааг сайжруулахад чухал алхам болно.
Японы колончлолын үед буюу 1945 он хүртэл Умард-Солонгосын нутаг дэвсгэр дээр нас барсан япон иргэдийн цогцсыг хэрхэх тухай асуудал нь яриа хэлэлцээний ёс төдий сэдэв байлаа. Цогцсуудыг Япон руу зөөх боломжийн талаар болон Япон дахь төрөл төрөгсөд нь булшийг БНАСАУ -д эргэхн ирж байх асуудал яригдаж байна.
Одоогоор яриа хэлэлцээний дүнгийн талаар японы тал албан мэдээ гаргаад байна. Уг баримт бичигт шинжээчид, сэтгүүлчдийн анхаарлыг нэгэн өгүүлбэр татлаа. Дараа дараагийн зөвлөлдөх уулзалтуудад харилцан сонирхолтой өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ” гэжээ. Япон улс үүнийг хүлээж авахдаа хоёр орны ГХЯ-ны Удирдах газруудын дарга нарын дараа дараагийн яриа хэлэлцээнд бусад тулгамдсан асуудлууд, тухайлбал хулгайлагдсан хүмүүсийн тухай асуудал яригдах нь гэсэн битүү утгаар хүлээн авчээ. Энэхүү тулгамдсан асуудал нь япончуудыг БНАСАУ-ын цөмийн-пуужингийн хөтөлбөрөөс болгоомжлохоос илүүтэй япон-өмнөд-солонгосын харилцааг хүйтрүүлж буй юм.
Японы ЗГ-ын үзэж байгаагаар, асуудлыг шийдвэрлэхэд төвөг бэрхшээл байгаа нь хулгайлагдсан 17 иргэний хувь заяа .юм. 2002 онд БНАСАУ-ын удирдлага хүмүүсийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэхдээ хулгайлагдсан хүний тоо 13 гэсэн байна. БНАСАУ-ын эрх баригчид тэдгээрийн тавд нь Японд буцаж ирэхийг зөвшөөрсөн, бусад найман хүнийг тэр үед нас барсан гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэлд Японд итгэдэг хүн бараг л үгүй бөгөөд японы эрх баригчид олон нийтийн дэмжлэгтэйгээр нэрсийн жагсаалтанд байгаа бүх хүмүүсийг буцааж авчирахыг эхлэсэн билээ. Умард-солонгосын эрх баригчид өөрсдийн хувилбарыг үргэлжлэн мөрдсөөр байлаа. Үүний улмаас хоёр орны хоорондын бараг бүх хэлхээ холбоо зогсонги байдалд орсон юм. Японы эрх баригчид сүүлийн мөч хүртэл эрс хатуу шийдэл нь зөвхөн байдлыг мухардалтанд оруулна гэж ойлгож байсан ч, хулгайлагдсан хүмүүсийг буцаах хатуу шаардлагаа зөөлрүүлвэл, ЗГ-ыг иргэд сонгогчид Умардыг уучилж болошгүй зүйлд уучиллаа гэж үзэхээс эмээж байв.
Хоёр тал аль аль нь буулт хийж, хулгайлагдсан хүмүүсийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах эсэхийг хэлхэд хэцүү юм. Гэхдээ яриа хэлэлцээн дээр гарсан аливаа дэвшил нь япон-умард-солонгосын хоёр талын харилцаанд төдийгүй Солонгосын хойгт тогтвортой ашиг тустай юм.