logo
Д.Сумъяабазар залилангийн хэрэг хийгээгүй гэв

Д.Сумъяабазар залилангийн хэрэг хийгээгүй гэв

2012/09/05
Улсын аварга Д.Сумъяабазарыг 350 сая төгрөгийн залилангийн хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Тэрээр энэ талаар залилуулагч гэх Н.Баттулгын хамт өчигдөр мэдээлэл хийлээ.

Д.Сумъяабазар "Хөрөнгө оруулалтын банк"-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2007 онд Н.Баттулгатай наймаа хийж 700,000 ам.доллар өгөхөөр тохирсон. Гэвч Н.Баттулга 350,000 ам.доллараа авч чадахгүйд хүрсэн гэх мэт мэдээллүүд цацагдсаныг үгүйсгэлээ. Улс төрийн зорилготойгоор цацагдсан ч байж магадгүй гэсэн хардлагатай байгаагаа ч тэд илэрхийлсэн юм.

Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга гэсэн сонгуульт ажлыг аваад арав гаруй хонож байгаа аж. Тиймээс удахгүй болох ИТХ-ын сонгуультай холбоотойгоор ийнхүү сөрөг мэдээлэл цацагдаж байгаа байх гэсэн таамаглалтай байгаа гэнэ.

Залилуулсан гэх Н.Баттулгын хэлж буйгаар "Д.Сумъяабазар аварга дээрх хэрэгтэй ямар ч холбоогүй. Тиймээс энэхүү ташаа мэдээллээс болж гадаад, дотоодын хамтрагч түнш, цаашлаад тус банкны албан хаагчид, иргэдийн амьдрал хохирч болзошгүй байгааг хэлж байсан.

Ж.Ганцэцэг
Нийслэл таймс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш