logo
Хорватчууд 2000 литр каппучино бэлтгэж дээд амжилт тогтоолоо

Хорватчууд 2000 литр каппучино бэлтгэж дээд амжилт тогтоолоо

2012/09/05
Хорватын нийслэл Загреб хотноо дэлхийн хамгийн их хэмжээтэй каппучино бэлтгэх ажилд 1000 гаруй бариста буюу кофены мэргэжилтнүүд гар бие оролцжээ. Хорватын өнцөг булан бүрээс ирсэн тэдгээр хүмүүс Загреб хотын төв талбайд байрлуулсан 22 кофены машиныг ажиллуулсан байна. Тэд гурван цаг гаруйн хугацаанд аварга том кофены аягыг 2012 литр шинэхэн каппучиногоор дүүргэсэн байна.  Энэ арга хэмжээг Австрид төвтэй "Julius Meinl Coffee" компани 150 жилийн ойгоо тохиолдуулан ивээн тэтгэсэн аж.
Үүнээс өмнө буюу 2009 онд Праг хотод 80 гаруй хүн  аварга том аягыг өөрсдийн бэлтгэсэн 2117 литр каппучиногоор дүүргэж дээд амжилт тогтоож байсан юм. Гэхдээ Хорватчуудын дээд амжилтыг анх удаа албан ёсоор баталгаажуулж, гэрчилгээ олгосон нь энэ юм байна.
Хамгийн их хэмжээтэй кофе бэлтгэх нь Гиннесийн хувьд дээд амжилтын шинэ төрөл ажээ.

Эх сурвалж: www.telegraph.co.uk
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш