Америкийн эргийн хамгаалалтын ажилтнууд Нью-Йоркийн Лонг Айленд арлын ойролцоо завиар аялж яваад төөрсөн Рассел Кроуг аварчээ. 48 настай Оскарын шагналт жүжигчин болон түүний найз Крис Фидер нар өнгөрөгч бямба гаригийн орой аялалд гарсан ч шөнө болсны дараа зүг чигээ алдсан байна.
Кроу ням гаригийн өглөө өөрийн твиттер хуудсандаа аврах багийнханд зүг чиг зааж өгсөнд нь талархсанаа бичжээ. Мөн тэрээр "Бид төөрөөгүй. Яг хаана байгаагаа мэдэж байсан. Гэхдээ гайхалтай адал явдал байлаа, тийм ээ Крис?" хэмээн сийрүүлсэн байна.
Эргийн хамгаалалтын офицер Роберт Свиэки "Галдиатор" киноны одыг эхэндээ таниагүй гэдгээ хэлжээ. Мөн тэрээр Австрали жүжигчинд бага зэрэг тусламж хэрэгтэй болсон байсан, бид яг аврах ажиллагаа явуулаагүй, тусламж үзүүлсэн гэвэл зохино хэмээн ярьсан байна. Мөн тэрээр Кроу, Крис Фидер нар эрүүл саруул, аврах хантаазаа өмссөн байсныг дуулгажээ.
Рассел Кроу одоогоор найруулагч Даррен Аронофскигийн "Noah" хэмээх кинонд тоглож байгаа юм. Ихээхэн төсвөөр бүтээж байгаа энэ кино 2014 онд дэлгэцнээ гарах ажээ.
Э.АМАР