УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн /2012.09.04/ нэгдсэн хуралдааны эхэнд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг бүлгээр уг асуудлыг хэлэлцээд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тухайгаа мэдээлсний дараа гишүүд хуулийн төсөл санаачлагч болоод Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.
Хуулийн төслөөр аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ, болон Нийсэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулахаар зохицуулсан бөгөөд аймаг, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь сум, баг, хорооноос шууд, гуравны нэг нь улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор заажээ.
Түүнчлэн сонгуулийн тойрогт дүн гаргахад тухайн сум, баг, хороонд оногдсон мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох бөгөөд үлдсэн суудалд нам, эвслийн авсан суудлын тоогоор тухайн нам, эвслээс гаргасан жагсаалтын эхнээс нэр дэвшигч нь төлөөлөгчид сонгогдсонд тооцогдохоор заасан байна.
Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг гэж төсөлд тусгасныг зарим гишүүд эсэргүүцэж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, иргэний сонгуульд оролцох үүргийг хуулиар зохицуулах, хүчлэн хэрэгжүүлэх арга явуургүй. Иргэдийн чөлөөт эрхийг хангая гэж өмнө нь хууль баталсан болохоор иргэд ухамсраараа сонгуулиа өгдөг хэвээр нь байлгах нь зүйтэй гэж байлаа.
Харин хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой гэж дээрх заалтыг тайлбарласан юм. Төсөлд тусгасанаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм.
Сонгуулийн нутаг дэвсгэр нь аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэр байхаар заасан. Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд сум, баг, хороо тус бүрээс төлөөлөл байхаар тооцсон нь мөн нэлээд асуулт дагууллаа. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарын МАН-ын гишүүд Сум, баг, хороо бүрээс төлөөлөл байна гэж байгаа ч зарим сум 10 мянган хүн амтай, зарим нь 1500 хүрэхгүй хүн амтай байгааг сануулж байлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей сумдын хүн амын тоо харилцан ажилгүй болохоор Иргэдийн төлөөлөгчдийн тоог тогтооход хүндрэлтэй гэж хэлж байлаа. Манай улсын 330 сумын 15 сум нь 1500 хүрэхгүй оршин суугчидтай юм байна. Мөн 60-аад сум 2000 хүрэхгүй суугчидтай гэнэ. Гэтэл зарим сум 10 мянга давсан иргэнтэй байх жишээтэй. Гэхдээ засаг, захиргааны нэгж төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан юм байна. Ер нь хэлэлцүүлгийн явцад боловсронгуй болгох бололцоотой гэж хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар 2003 онд УИХ-ын тогтоолоор баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль явуулахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалт байхад ийн өөрчлөх гээд буйн шалтгаан юу вэ гэж лавлалаа.
Хөтөлбөрийн дээрх заалт УИХ-ын сонгуультай холбоотой болохоос орон нутгийн сонгуульд хамаарахгүй гэсэн утгатай хариултыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өглөө.
Ийнхүү хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Нийгмийн шуум
Орон нутгийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг агентлагийн дарга томилж чөлөөлдөг болно
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.
Нийгмийн 1995 онд анх Нийгмийн халамжийн тухай хууль батлагдан Монгол Улсад нийгмийн халамжийн бие даасан тогтолцоо бий болсноос хойш 10 гаруй жилийн хугацаанд нийгмийн халамжийн тогтолцоо нь нэгдсэн удирдлагатай байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, орон нутгийн хэлтсүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган төсөв, хөрөнгийг хуваарилах, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагуудын дарга нарыг томилж, чөлөөлөх үүргийг хүлээдэг байсан. Энэ нь мэргэшсэн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн халамжийн бодлогыг орон нутагт түргэн шуурхай, хүнд сурталгүй хэрэгжүүлэх давуу талтай байжээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийг 2005 онд УИХ-аас шинэчлэн батлахдаа бусад салбарын хууль тогтоомжтой нийцүүлэх гэсэн нэрийдлээр аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын дарга нарыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилж чөлөөлөхөөр болсон. Үүнээс шалтгаалан нийгмийн халамжийн үйлчилгээг орон нутагт гардан хүргэх үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн бодлогоос хөндийрөх, орон нутгийн улс, төрийн албан тушаалтны мэдэлд шилжин халамжийг хавтгайруулах хандлагатай болгосон гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Одоогийн тогтолцоо нь орон нутагт хэт улс төржсөн, мэргэшсэн ажилтнуудыг тогтвортой ажиллах боломжийг хязгаарласан шинжтэй явж ирсэн талаар танилцуулгад дурдагдсан.
Одоо мөрдөж байгаа хуульд “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.” гэж заасан байгааг “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Нийгмийн халамжийн байгууллагыг удирдлагын босоо бүтэцтэй болгох санаа МАН-ын гишүүдэд таалагдаагүй. Тэд, Орон нутагт эрх мэдлийг өгнө гэж ярьчихаад одоо болохоор босоо том бүтэц байгуулах тухай яагаад ярих болов хэмээн лавлаж байв. .
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Орон нутагт эрх мэдлийг нь өгье гэж хэлээд байгаа Төрийн тэргүүний үг та нарын хаагуур яваад байна. Орон нутгийн эрх мэдлийг боомилж авах гэж байна. Аймаг дээр байгаа агентлагийн даргыг сайд томилох нь. Тэндээс томилогдсон дарга аймгийн удирдлага руу салаавч үзүүлдэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд халдаж байна гэх мэтчилэн саналаа илэрхийлсэн.
Энэ хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээд гишүүдийн олонхи хэлэлцье гэсэн саналыг дэмжлээ.