УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей АНУ-ын Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч, Монгол дахь Хөтөлбөрийн захирал ноён Рафаэл Бежарыг \2012.09.04\ хүлээн авч уулзаж парламентын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцов. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Бакейг энэ сарын дундуур АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах АНУ-ын Конгрессын байнгын хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох олон улсын сургалтад оролцохыг урилаа.
Тус хүрээлэн нь 1990 оноос ардчилал, парламентын байгууллагын үйл ажиллагааг чадавхижуулах, сайжруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ноён Рафаэл Бежар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой уулзаж, 2012 оны 9 сарын дундуур АНУ-ын Ардчиллын түншлэлийн байгууллага (HDP)-ийн санаачлагаар АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш нар УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач, шинжээч нарт зориулан 5 хоногийн сургалт семинар зохион байгуулахаар болсноо байнгын даргад дуулав. Мөн УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвүүдийг чиглүүлэх, дэмжих ажлыг зохион байгуулахын зэрэгцээ парламентад тулгамдсан 2-3 чухал сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөснөө хэлсэн юм.
Байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ, БНОУХ-ийн талаар бага боловч мэдээлэлтэй байдаг. Тухайлбал, 2004-2008 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа танай хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Уг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр надад хурал удирдах алх бэлэглэж, тэр алхаараа Улаанбаатар хотын утааг бууруулах тухай УИХ-ын 46 дугаар тогтоолыг гаргаж байлаа. Одоо дахин Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болсондоо баяртай байна хэмээлээ.
Тус байнгын хорооны зүгээс цаашид:
-УИХ-ын Байнгын болон дэд хороод, Тамгын газар, Байнгын хороодын ажлын албаны ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх үүднээс сургалт, семинарыг зохион байгуулах, УИХ-аас батлагдан гарсан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажлыг хийх,
-УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх арга механизмыг боловсруулах, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог оновчтой зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ чиглэлд БНОУХ-тэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ноён Рафаэл Бежар байнгын хорооны даргын хүсэлтийг дэмжиж хамтран ажиллах болно хэмээн мэдэгдлээ