Этиопын ерөнхий сайд Мелес Зенавигийн оршуулгын ёслолд олон мянган Этиопчууд болон Африкийн 10 гаруй улсын төрийн тэргүүнүүд оролцжээ. Зенави нь 20 гаруй жил төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байсан нэр хүндтэй, туршлагатай улс төрч юм.
Зенави 1991 онд улсынхаа ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийсэн. Үүний ачаар Этиоп нь эдийн засгийн өсөлтөөрөө Африктаа толгой цохих болсон. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума мэдэгдэхдээ "Ерөнхий сайд Зенавигийн үед Этиопчууд өлсгөлөн, ядуурлаас ангижирсан. Этиопын эдийн засаг хурдтай өсч эхэлсэн" гэжээ.
Зенави төрийн эрхэнд байх хугацаандаа лалын зэвсэгт бүлгийнхний эсрэг хатуу бодлого баримталж, зөрчил үймээнтэй бүс нутагт тогтвортой байдлыг бий болгосон нь барууны улс төрчдийн талархлыг хүлээсэн юм. Тэрээр ерөнхий сайдаар дөрвөн удаа сонгогдон ажиллажээ.
Э.АМАР