Хүн ам хамгийн шигүү суурьшсан хотуудын нэг болох Токиогийн оршин суугчдын тоо 2100 он гэхэд бараг хоёр дахин буурч, нийт иргэдийн 46 хувийг тэтгэврийн насныхан эзэлнэ гэсэн судалгаа гарчээ. Токио хотын захиргаанаас томилогдсон судалгааны багийн эрдэмтдийн тооцоолсноор 90 жилийн дараа Японы нийслэлийн хүн ам 7.13 сая байх гэнэ. 2010 оны тооллогоор Токиогийн хүн ам 13.1 сая байсан билээ.
Мэргэжилтнүүдийн хэлдгээр Японы хүн ам маш хурдацтай насжиж байгаа бөгөөд анагаах ухаан, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөнөөр хүмүүс урьдынхыг бодвол илүү урт наслах болсон. Гэхдээ залуу хосууд цөөн хүүхэдтэй байхыг илүүд үзэж байгаа нь хүн амын дунд залуучуудын тоо буурахад нөлөөлж байна. 2011 онд нэг сая 57 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ тоо 2010 оныхоос 14 мянгаар буурсан үзүүлэлт аж.
Японы хүн амын судалгааны байгууллагаас анхааруулж байгаагаар 2100 он гэхэд Наран улсын хүн ам 49.59 сая болох гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь 2010 оныхоос 61 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Ийнхүү Японд төрөлт буурч байгаа нь үлэмж санаа зовоосон асуудал болоод байгаа бөгөөд үүнд эдийн засгийн байдал ихээхэн нөлөө үзүүлж байна.
Мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар Японд ажил хөдөлмөр эрхлэх насны хүмүүс үлэмж цөөрч, энэ нь эдийн засагт муугаар нөлөөлөх юм байна. Тиймээс төрөлтийг түлхүү дэмжсэн бодлого явуулах нь чухал гэнэ. Судалгааны багийн тооцоолсноор Токиогийн хүн ам 2100 онд 7.13 сая байх бөгөөд үүний 3.27 сая нь 65-аас дээш насныхан байх ажээ.
Эх сурвалж: http://www.telegraph.co.uk
Э.АМАР