Олон нийтийн харилцаа холбооны нэг хэрэгсэл болж буй www.twitter.com-ийн Монгол гишүүд буюу “жиргээчид” нэгдэн асрамжийн газар болон дауны синдромтой хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлж эхэлжээ.
Сайн үйлсийн аян өрнүүлэгчид Асрамжийн газарт номын сан байгуулж, дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэгийн нэг өрөөг тохижуулж, тоноглож өгөх зорилготой нэгджээ. Тэд залуучууд аливаа нэг зүйлийг санаачлаад гардаж аваад хийвэл ажил хэрэг болж чаддаг гэдгийг ч харуулах гэсэн зорилготой аж.
Улсад зургаахан байдаг асрамжийн газрын нэг болох “Хүүхэд хамгаалах төв” нь НХХ сайд асан Т.Гандигийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэхүү төвийн гол онцлог нь хүүхдүүдийг хөгжмийн боловсролоор дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх явдал аж. Тус төвийн одоогийн номын сан нь боловсролын хөтөлбөрөөс хасагдсан, хэрэглэгдэхээ больсон хуучин сурах бичгүүдээр хязгаарлагдаж байгаа юм.
Харин “Сувиллын цэцэрлэг яаслийн 10 дугаар цогцолбор” буюу дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдийн асрах газарт 1-12 насны хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд нийгэмд харилцаанд орж төдийлөн чаддаггүй, бүр хүндэвтэр төрлийн өвчтэй хүүхдүүд нь насаараа хэн нэгний асрамж хараанд байх шаардлагатай болдог юм. Хэрэв үнэхээр тус төвийн хүүхдүүдэд хичээл заах хэрэгсэл, бааз хангалттай байвал тархины саажилттай хүүхдүүдийн хувьд 100 хувь биш ч 70 хувиар өөрийнхөө хэл яриа, алхааг хөгжүүлэх боломжтой аж.
Дауны синдром гэдэг нь хромсомын гажигаас болж үүддэг эмгэг ба тэдний хувьд аливааг өөрөө сэтгэж бодох чадваргүй. Биологийн нас нь хөгшин ч тухайн хүний сэтгэхүй хүүхдээрээ байсаар байна гэсэн үг юм. Саажилттай хүүхдүүдээс ялгаатай нь тэд чөлөөтэй хөдөлж чаддаг боловч үг хэлж төдийлөн чадахгүй. Харин рефлексээрээ даган дуурайх үйлдэл хийх чадвартай байдаг гэнэ. Тухайлбал нэг номыг А цэгээс Б цэгт аваачиж харуулаад үүнийг хий гэвэл яг тухайн үйлдлийг хийж чаддаг. Ямар нэг зүйл хийж байхад нь тасалдуулж зогсоовол их эмоцитой хандаж уурладаг юм байна. Харин тархины саа өвчтэй хүүхдүүд нь сэтгэж, бодож, ярьж чадна. Гол хүндрэл нь хөдөлгөөний тал дээр асуудалтай хүүхдүүд юм.
Дээрх хүүхдүүдэд бага атугай ч ач холбогдолтой зүйлээр нь туслах хандивын аяны хүрээнд энэ сарын 14-нд Гурван гал худалдааны төвийн долдугаар давхарт байрлах “C&C loungе”-д 19.00 цагт “Jazz and Art” буюу хандив цуглуулах үдэшлэг зохиох юм байна. Үдэшлэгт бяцхан үрсийнхээ эрүүл энх болоод оюуны төлөө хөрөнгө оруулж, туслах сонирхолтой ямар ч “жиргээч” үнэ төлбөргүй орох боломжтой. Энэ үеэр хүүхэд хамгааллын төвийн хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж бэлтгэсэн үзүүлбэрээ танилцуулах бөгөөд туслах гэж байгаа хүүхдүүдээ бодитоор харах юм.
Үдэшлэг гагцхүү хандивын арга хэмжээ байгаад зогсохгүй зураачдын нийт 12 бүтээл тавигдан, зарим зургийг дуудлага худалдаагаар худалдаалж орлогыг хандивын сандаа нэмэрлэх юм. Мөн босоо хүлээн авалт буюу cocktail party-нд үнэ төлбөргүйгээр хөтлөгч, дуучид, хамтлагууд ирэх юм.
“C&C lounge” нь энэ үйл ажиллагааг дэмжиж гурван цаг үнэ төлбөргүйгээр заалаа ашиглах боломж өгсөнийг дурдах хэрэгтэй. Харин тус үдэшлэгт санхүүжүүлэх төсөв нь 3 сая төгрөг болж байгаа ба үүнд нэмэрлэх хүсэлтэй “жиргээч” байвал 95832715 дугаараар холбогдох боломжтой юм.
Сайн санаат хүмүүсийн буянаар хандив цуглуулах үйл ажиллагаа эзэндээ хүрсэн сайхан үйлс болох болтугай хэмээн найдаж байна.
Н.Гантуяа