Сирийн Чөлөөлөх армийн босогчид Дамаск, Алеппо хотуудын нисэх буудлууд дахь иргэний тээврийн онгоцуудыг унагана гэж мэдэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яам ихэд түгшиж байгаагаа илэрхийлэв. Босогчдын иймэрхүү мэдэгдэл нь "хүлээн зөвшөөрөх ямар ч аргагүй" бөгөөд олон улсын эрх зүйг "бүдүүлгээр зөрчсөн үйлдэл" юм хэмээн тус яам тодорхойлсон байна. Ёс зүй болон эрх зүйн үүднээс авч үзвэл энэ алхам бол босогчдын үйл ажиллагаа "улаан шугаманд" тун дөхөж ирснийг харуулж байна. Сирийн Чөлөөлөх армийн мэдэгдэл нь түүний үйл ажиллагааны нэг үндсэн арга нь терроризм болсныг нотлон харууллаа. Босогчдын "гадаад ивээн тэтгэгчид" нь дээрх заналхийлэл бодитой аюул учруулсан тохиолдолд хариуцлагыг нь хүлээх болно гэдгийг ОХУ-ын ГХЯ цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Оросын иргэдийг Сири рүү зорчихгүй байхыг уриалаад Сирийн байр суурьд нөлөөлж чадахуйц бусад улсуудад дипломат шугамаар хандаад байгаа гэнэ.
Сирийн Чөлөөлөх арми нь энэ сарын 1-нээс эхлэн иргэний тээврийн онгоцуудыг харваж унагана гэдгээ мэдэгдээд нислэгээ зогсоохыг эрх баригчдаас шаардан 72 цагийн хугацаа олгоод байгаа юм. "Башар Асадын засгийн газар хууль бусаар зэр зэвсэг зөөвөрлөхдөө иргэний тээврийн онгоцуудыг ашиглаж байна" гэсэн үгээр босогчид энэхүү алхмаа тайлбарлаж байна.
С.Амар