НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен даваа гарагт Афганистаны талаар мэдэгдэл хийж "талибууд Холбоотны хүчнийг ялах ямар ч боломж байхгүй" хэмээн онцолсон байна. Тэрээр хэлэхдээ "талибууд Афганы аюулгүйн хүчний эсрэг тулалдаж магадгүй хэдий ч тэд амжилт олохгүй. Талибууд дайн тулаанд ялах боломжгүй. Тэд Афганы аюулгүйн хүчин болон гадны цэргүүдийн хоорондох итгэлцлийг эвдэж, өөрсдийн нэр хүндийг өсгөхийг оролддог" гэжээ.
Расмуссен "НАТО-гийн гишүүн Туркийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн" хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Сирийн хямралын талаарх байр сууриа илэрхийлж тус улсад 18 сар үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгоход улс төрийн шийдэл, тохиролцоо хэрэгтэй гэж мэдэгджээ. Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 20 мянга орчим хүн амь үрэгдсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн иргэний дайныг зогсоох тал дээр дорвитой шийдвэр гаргаагүй. Учир нь Сирийн гол холбоотнууд болох Орос, Хятад улсууд Аюулгүйн зөвлөлийн гурван ч тогтоолын төсөлд хориг тавиад байгаа. Тэдгээр тогтоолын төслүүдэд Асадын засгийн газарт шахалт үзүүлэх зорилготой зарим заалтуудыг тусгасан юм. Тэгээд ч Орос, Хятад улсууд Сирийн талаар баримтлах байр сууриа ойрын хугацаанд өөрчлөх янзгүй байна. Сири нь Оростой зэвсгийн худалдаа хийдэг томоохон түнш улс билээ. Одоогоор Туркийн хилийн ойролцоох есөн хуаранд Сири дэх дайн тулаанаас дүрвэн ирсэн 80 мянга гаруй хүн амьдарч байна.
С.Амар