Тусгай албаны ажилтан байсан хүний бичсэн 2011 оны тавдугаар сард Пакистанд террорист "Аль-Каида" байгууллагын толгойлогч Усама бен Ладеныг устгасан тухай номд урьд нь олны сонорт хүрээгүй мэдээллүүд орсон гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жорж Литтл мэдэгджээ.
"Амаргүй өдөр" ном есдүгээр сарын 4-нд Америкт худалдаанд гарсан байна. Харин онлайн худалдаанд аль хэдийн гарчээ.
Марк Оуэн гэх уран бүтээлчийн нууц нэрээ номондоо тавьсан зохиогч бен Ладеныг хороосны дараа хэвлэлд гарсан олон мэдээллийг няцаасан байна. Тухайлбал, "Аль-Каида"-гийн толгойлогчийн гэрийн гадаа ямар ч буудалцаан болоогүй, харин террорист тусгай албаныхныг унтлагын өрөө рүү нь орохоос өмнө түүнийг буудсан байсан гэж зохиогч бичжээ. "Бид номын агуулгатай танилцаад албаны нууц мэдээлэл орсныг мэдсэн... Зохиогч уг мэдээллийг алдагдуулахгүйн тулд худалдаанд гаргахаасаа өмнө номоо Пентагонд илгээх ёстой" гэж Литл хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Номонд чухам ямар нууц мэдээлэл орсныг хэлэхээс татгалзжээ.
Үүнээс өмнө, наймдугаар сарын 31-нд Пентагоны ерөнхий хуульч Же Жонсон энэ номыг нууц задруулахгүй байх тухай цэргийн гэрээг зөрчсөн болохыг мэдэгдсэн билээ. Аль хэдийн хамгийн гүйлгээтэй болсон номыг цааш үргэлжлүүлэн худалдаалах нь мөн тусгай албаныхны гарын үсэг зурсан баримт бичгийг зөрчиж байгаа аж.
АНУ-ын БХЯ-ны дүрэмд зааснаар, тус яаманд одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтан ном гаргах гэж байгаа бол хэвлэхийн өмнө шалгуулах ёстой байдаг. Гэсэн хэдий ч дурсамжийг зохиогч АНУ-ын "аюулгүй байдлыг хөндөхөөр мэдээлэл оруулаагүй" гэжээ.
Телевизийн "Fox News" суваг эх сурвалжаасаа иш татан мэдээлснээр, Оуэны жинхэнэ нэрийг Мэтт Бизоннетт гэдэг. 36 настай түүний бичсэнээр, тусгай албаныхныг бен Ладены гэрийн хоёрдугаар давхар руу өгсөж явахад нэгэн эрэгтэй хүн "Аль-Каида"-гийн толгойлогчийн өрөөнөөс шагайсан.
"Намайг буун дуу сонсох үед хоёрдугаар давхарт гартал таван шат дутуу байсан. Өрөөнөөс шагайсан хүн харанхуйд харагдахгүй байсан" гэж номд бичсэнийг хэвлэлд иш татжээ.
Америкчуудыг бен Ладены унтлагын өрөө рүү ороход толгойдоо буудуулсан хүнийг харсан. Түүний дэргэд эмэгтэйчүүд уйлаад сууж байв. Зохиогч өөрөө, бас түүнтэй хамт явсан хүмүүсийн нэг "бен Ладены цээж рүү лазерын гэрэл тусгаад", түүн рүү хэд хэдэн удаа буудсан. Дараа нь пакистан үндэсний "шальвар-камиз" гэдэг хувцастай, буудуулсан хүний царай бен Ладены гэрэл зурагтай адил байсан учир түүнийг зартай террорист мөн болохыг таньсан гэж зохиогч ярьжээ.
Хэн Усама бен Ладеныг буудсаныг дурдаагүй байна.
Тусгай ажиллагаа явуулсны дараа хэвлэлд мэдээлснээр, Америкийн цэргийн албан хаагчид "Аль-Каида"-гийн толгойлогчийг баривчлах бус, устгах даалгавартай байжээ. Гэтэл "Манай ажлыг яаж хийдгийг би ярих гээгүй байна... Хэрвээ аюул учруулахааргүй бол түүнийг баривчлах хэрэггүй" гэж дээд тушаалын нэг түшмэлийн хэлснийг Оуэн номондоо иш татжээ.
Бен Ладеныг тавдугаар сарын 1-нд Пакистаны нийслэлээс 60 км зайтай орших Абботтабад хотод гэртээ байхад нь Америкийн армийн тусгай албаныхан устгажээ. Энэ террорист олон улсын "Аль-Каида" бүлэглэлийг толгойлж байсан. Түүнийг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааг зохион байгуулсан гэж америкчууд сэжиглэж байв.
З.Амгалан