logo
Японы засгийн газар Сенкаку арлыг худалдан авна

Японы засгийн газар Сенкаку арлыг худалдан авна

2012/09/06
Японы Засгийн газар маргаан үүсгээд байгаа Сенкаку арлуудыг 2 тэрбум 50 сая иен /26 сая орчим доллар/ худалдан авах талаар уг арлыг эзэмшигчтэй тохиролцож чаджээ. Энэ тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Маргаантай арлыг эхэндээ нийслэл хотын эрх баригчдад худалдахаар төлөвлөж байсан юм.
Уоцури, Китако, Минамико гэсэн гурван арлыг Хятадад Дяоюйдао гэж нэрлэдэг бөгөөд өөрийн газар нутаг гэж үздэг. Улс орны санхүүгийн байдал хүнд байгааг харгалзан Японы Ерөнхий сайд Ёшихико Нода Сенкаку арлыг худалдан авах мөнгийг нөөц сангаас гаргахаар болжээ. Засгийн газрын төлөөлөгчид болон арлыг анхнаасаа худалдан авахаар төлөвлөж байсан Токио мужийн захирагч Синтаро Ишихара нар өнөөдөр уулзаж магадгүй байна.
Сенкаку арлыг эзэмшигч шийдвэрээ өөрчилсөн нь тун гэнэтийн явдал боллоо. Учир нь энэ бүх хугацаанд түүний төлөөлөгч анх хэлэлцэн тохиролцсоны дагуу Токио мужид худалдана гэж мэдэгдэж байсан юм. Ийм хатуу байр суурьтай байсан нь Японы бизнес эрхлэх уламжлалд анхны гэрээ хэлцлийг эрхэмлэн үздэгтэй холбон тайлбарлаж байв. Харин арлыг эзэмшигч шийдвэрээ гэнэт өөрчлөх болсны шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ энэ нь Засгийн газар гурван арлыг худалдан авахад нийслэл хотын эрх баригчдын санал болгосон 50 сая иенээс /640 мянга орчим доллар/ давсан үнэ санал болгосонтой холбоотой байж магадгүй юм.
Д.Жаргал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш