Есдүгээр сарын 4-нд Лондонд үл таних этгээд Оросын гар бөмбөгийн шигшээ багийнхны сууж явсан автобус руу бууджээ. Паралимпт оролцож буй Оросын тамирчид Мароккогийн шигшээ багтай тоглохоор явж байсан аж.
"Хийн гар бууны тэмцээнд оролцогчдын буудсан сум шил нэвтлээд багийн орчуулагч бид хоёрын дундуур гарах шиг боллоо. Бид урьд талд сууж байсан юм. Гүүрэн дээрээс л хэн нэгэн буудчих шиг болсон. Тоглох спорт цогцолбор хүртлээ хагархай цонхтой явсан. Цогцолборт очсон хойно жолооч цагдаа дуудсан" гэж Оросын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Дьяков ярьжээ.
Британийн цагдаагийн газар Оросын тамирчид суусан автобус руу буудсан хэргийг шалгаад, буудсан биш, чулуу шидэгдсэн гэсэн дүгнэлт хийсэн гэж Оросын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Владимир Лукин мэдээллээ.
З.Амгалан