logo
Музейн үзмэрийн ангилал бий болголоо

Музейн үзмэрийн ангилал бий болголоо

2012/09/06
Улсын чанартай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор ”Музейн үзмэрийн ангилал”-ыг бий болгосон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаал гарлаа.
Үзмэр гэсэн ерөнхий нэр томъёонд багтаж ирсэн үзмэрүүдийг гурав ангилж, тухайлбал, хосгүй үнэт үзмэр буюу музейн брэндийг дотоод, гадаадын үзэсгэлэнд аваачихгүй, тусад нь тасалгаанд байрлуулж, зочид зорьж ирж үздэг байхыг чухалчилсан байна. Сайдын тушаалаар “Музейн брэнд”, “хэврэг”, “үзэсгэлэнд гаргах боломжтой” гэхчэн ангилж, ангилал дотор нь мөн хязгаарлалт хийжээ.
Улс, аймгийн чанартай музейн захирал нарт үзмэрийн ангиллыг музейдээ хэрэгжүүлж ажиллахыг Ц.Оюунгэрэл сайд үүрэг болгожээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш