Засгийн газар аймаг, орон нутгийн удирдлагуудтай сар бүр хуралдаж, цаг үеийн байдлын талаар мэдээлэл авч, яаралтай шийдэх ямар асуудал байгааг тодруулж байхаар шийдвэрлэжээ. Ингэхдээ нааш цааш явж цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарлагадахгүйгээр мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж дэлгэцээр нүүр нүүрээ хараад асуудлаа ярьчихдаг теле хурал хийж байхаар төлөвлөжээ. 2012 оны 09 дүгээр сарын 05-ны энэ өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд анхны теле хурал болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, 16 аймгийн удирдлагуудтай холбогдон асуудлыг нь сонсож, зарим үүрэг даалгавар өглөө.
УИХ энэ өдрүүдэд Орон нутгийн сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаа. Энэ сургаар ажлаа хийдүүлж, засгийн машин унаад, төсвийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхыг Засгийн газрын тэргүүн хатуу анхааруулаад ийм хүмүүстэй албан тушаалын хариуцлага тооцно гэж хэллээ. Өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт зэрэг сонгуулиас чухал цаг үеийн асуудлууд хүлээгдэж байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд эдгээрт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Төрийн болон төсөвт байгууллагын ажил өглөө 08 цагт эхэлдэг болсон. Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийж байгаа. Засгийн газрын гишүүн өдөрт 12 цаг ажиллаж байна гэхчлэн Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд дурдаад аймаг, орон нутгийн удирдлагууд энэ тал дээр санаачилгатай ажиллахыг зөвлөлөө.
Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй, тунгалаг засагтай байх зорилт тавьж байгаа. Тиймээс ч Засгийн газрын анхны шийдвэрээр Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон. Аймаг орон нутгийн удирдлагууд ч гэсэн ийм ажлыг санаачлан эхлүүлмээр байна гээд цомхон чадварлаг бүтцээр ажиллахыг Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ дурдаж байлаа.
Төсвийн орлогын төвлөрөлтэй холбогдон хөрөнгө оруулалтын санхүүжилт удааширсан, дулааны болон цахилгаан станцуудын асуудал энэ хурлын гол асуудал байлаа. Мөн төсвийн хөрөнгөөр баригдаж буй атлаа 3-4 жил дамжин баригдаад ч дуусдаггүй обьектууд орон нутагт олон байгааг Засаг дарга нар жишээ татан хэлж байлаа.
Өмнөговьд нэг барилга эхлүүлээд, Дорноговьд нэгийг дутуу орхиод, Архангайд бас нэгийг эхлүүлээд явж байдаг ийм гэрээг таслан зогсоох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод төсвийн мөнгөөр барьж байгаа обьектуудын гүйцэтгэл ямархуу шатандаа явна, төсөв хөрөнгөө авчихаад ажлаа гүйцэд хийдэггүй компаниудыг олон нийтэд зарлаж, тендерт орох эрхийг нь хасах, төсвөө авчихаад ажлаа хийгээгүй тохиолдолд эргүүлэн төлүүлэх жишиг тогтоохоо мэдэгдээд төсвийн хөрөнгөөр найрлаж суудгийг нь болиулах ёстой гэж хатуу анхаарууллаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах ёстой хөрөнгө орон нутагт эздэдээ хүрч очихгүй байгаа талаар орон нутгийнхан ярьсан нь Ерөнхий сайдыг бухимдууллаа. “Төсвөөс очих мөнгө эздэдээ хүрэхгүй байна, эргэн төлөлтийн мөнгө хаана очоод уягдаад байгааг яаралтай тодруулахыг Засгийн газрын Хэрэг эрхэх газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгоод жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих энэ хөрөнгө эргэлтэд орж, дараагийн санхүүжилт болох учиртай. Том том компаниуд зээл авчихсан байна гэсэн хэл ам тасардаггүй. Иймд энэ асуудалд шалгалт оруулж, яаралтай цэгцлэхийг холбоглох хүмүүст үүрэг өглөө.
Шинэчлэлийн Засгийн газар энэ дөрвөн жилийн хугацаанд 21 аймгийн төвийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот шиг шинэ маягаар төлөвлөж аймгийн иргэдийг тав тухтай амьдрах орчноор хангах ажлыг хийнэ. Ирэх жилийн төсөвт эхний таван аймгийн зардлыг оруулахаар төлөвлөж байгаа. Иймд орон нутгийн удирдлагууд нутаг орноо ийм болгож өөрчилнө гэсэн төсөөлөл, зургаа гаргаж байх учиртай гэдгийг Засаг дарга нарт дуулгалаа.
Нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг эрс сайжруулж, орон нутагт цаг үеийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт 01 тоот албан даалгавар хүргүүлсэн. Албан даалгаврын хэрэгжилтийн талаар орон нутгийн удирдлагууд танилцуулсан бөгөөд “Тогтоол, албан даалгавар гаргах нэг хэрэг. Ажилдаа хариуцлагатай, санаачилгатай хандаж, үүрэг даалгаврыг шуурхай, “яс” биелүүлдэг байх”-ыг орон нутгийн удирдлагуудаас Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хүслээ.