Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн элэг судлалын холбоо, Эрүүл мэндийн яам хамтран Тусгаарт тогтнолын ордны хурлын их танхимд энэ сарын 7-9-ний хооронд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. Хуралд 14 орны 350 орчим зочид төлөөлөгч, эмч, судлаач, эрдэмтэд оролцож “Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага, шинэ нээлт, шинэ эмчилгээ”-ний тухай хэлэлцэх юм. Мөн энэ үеэр Япон, Тайван, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд Монголд тархалт ихтэй “Гепатит С вируст өвчин”-ий талаар үнэ төлбөргүй лекц тавих ажээ. Уг лекц нь энэ сарын 7-ний өдөр 17.00 цагаас СТӨ-нд болох юм.
Х.Заяа
Х.Заяа