Грекийн Сангийн яам дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын түрэмгийллээс болж хэдий хэмжээний хохирол учирсныг тогтоох тусгай комисс байгуулжээ. Ингэснээр Германы цэргүүдийн хийсэн гэмт хэргийн төлөө нөхөн олговор авахаар Афин тооцоолсон аж.
Энэхүү мэдэгдлийг Грекийн Сангийн дэд сайд Христос Стайкурас хийсэн байна. Тэрбээр Грекийн шинжээчдийг баримт бичиг, архив судлах ажилдаа аль хэдийнэ орсон хэмээн мэдэгдсэн билээ. Нөхөн олговорт Берлин доод тал нь 7.5 тэрбум евро төлөх ёстой гэж Грекийн засаг захиргаа үзсэн байна.
Үүний зэрэгцээ Грек улс нөхөн олговор авахаар улайрч буй нь Евро комисс, Европын Төв банк, ОУВС-д тайлан тавихаас өмнөх нэг тактик гэж шинжээчид үзэж байна. Энэ талаар “Коммерсантъ” сайт мэдээлжээ. Хэрвээ зээлдэгчид тайланд сөрөг дүн тавибал Грек улс Евро бүсээс гарч, олон улсын нийгэмлэгээс зээл авч чадахгүйд хүрнэ.
Афин зээлдэгчдээсээ авсан үүрэг даалгавраа графикт хугацаандаа амжаагүй тул сунгахыг хүссэн билээ. Гэвч Берлин үүнийг эрс эсэргүүцсэн байна.
Грекийн засаг захиргаа 2010 онд дайны төлбөрийн асуудлаа хаасан хэмээн мэдэгдсэн. Хамгийн сүүлчийн төлбөрийг 2010 оны 10 дугаар сард Германы холбооны банкаар шилжүүлж дуусгасан билээ. Үүний дараахан Берлин Афины өмнө үүрэг даалгавраа биелүүлсэн гэж ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс мэдэгдсэн юм.
Дашрамд дурдахад олон улсын зээлдэгчид Грекийг ажлын зургаан өдөрт шилжихийг уриалжээ. Ингэснээр тус улс гадаад өрнөөсөө салах боломж бүрдэнэ хэмээн тэд үзэж байгаа аж.