logo
 Түүхий нефтийн үнэ өсчээ

Түүхий нефтийн үнэ өсчээ

2012/09/07
Дэлхийн  зах зээл дээрх түүхий нефтийн үнэ дунджаар 25 хувиар өсчээ. Наймекс Круид дээр 1 баррель газрын тосны үнэ 1 центээр өссөн. Брент Круид дээр 0.07 центээр буурчээ. Энэ нь Айзек хар салхинаас болж Мексикийн булангийн газрын тос олборлох үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой юм байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Мексикийн булангийн газрын тос олборлолт өдөрт 78 хувиар буураад байгаа юм байна. Тиймээс 1 баеррель газрын тосны үнэ 100 доллар давах болоод байна. Гэхдээ эдийн засагчдын үзэж байгаагаар дэлхийн эдийн засгийн өсөлт муу байгаагаас улс орнуудын газрын тосны эрэлт төдийлөн их биш байгаа. Сонсоход таагүй ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өснө гэдэг нь уг нь дэлхийн эдийн засаг өсч, түүнийгээ дагаад эрэлт өсч байгаагийн шинж тэмдэг юм байна. Өөрөөр хэлбэл түүхий нефтийн үнэ дэлхийн эдийн засгийн өсөлтийн индикатор буюу хэмжүүр болдог юм байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх нь Саудын Араб болон ОХУ-д хамгийн ашигтайгаар эргэдэг. Иран зэрэг улсууд барууны улсуудын эдийн засаг худалдааны хоригт орж, газрын тосны экспорт доголдоод ирэнгүүт Саудын Араб улс нь, Ираныг нөхөж газрын тос олборлодог. Газрын тосны үнэ буурангуут олборлолтоо багасгадаг. Оросын хувьд эдийн засаг нь газрын тосны экспортоос бараг бүрэн хараат байдаг учир үнэ өсч л байвал ашигтай. Гэхдээ Саудын Арабаас ялгаатай нь Оросууд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан ч үнээ буулгадаггүй. Учир нь ОХУ нь газрын тосны байнгын хэрэглэгчидтэй. Оросоос газрын тосоор хараат олон улс орон байдаг юм. Ямартай ч Мексикийн буланд болсон байгалийн гамшиг, хар салхинаас болж газрын тосны үнэ өсчээ. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш