logo
 Мүүн”-ий шашныг үндэслэгч 92 насандаа таалал төгслөө

Мүүн”-ий шашныг үндэслэгч 92 насандаа таалал төгслөө

2012/09/07
Албан ёсоор Дэлхийн Христийн Шашинтнуудыг Нэгтгэх Ариун Сүнсний Нийгэмлэг буюу товчоор Нэгдсэн Сүм, зарим тохиолдолд Мүүнийхэн гэдгээрээ алдартай сүмийг үүсгэн байгуулагч Сун Миюн Мүүн 92 насандаа таалал төгслөө. Мүүн уушигны хатгаа тусч эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш 2 долоо хоногийн дараа ийнхүү хорвоог орхижээ. Түүнийг дэмжигч, дагалдагчид нь гашуудаж байна. Мүүнийхэн нийт 13 өдөр гашуудахаар болсон байна. Нэгдсэн сүм бие биенээ огт мэдэхгүй маш олон хосуудыг нэг дор нэгэн өдөр гэрлүүлдгээрээ алдартай юм. Мөн маш их хөрөнгөтэй хамгийн баян сүмүүдийн тоонд ордог. Коммунизмын эсрэг тэмцлээрээ үйл ажиллагаа нь Барууны орнуудад танил болсон Нэгдсэн Сүм өдгөө дэлхийн хамгийн олон үндэстэнг эгнээндээ багтаасан буюу 3-5 сая итгэгч гишүүдтэй, эдгээрийн 100 мянга орчим нь АНУ-ын иргэн. Мүүн анх Солонгосын хойгийн дайны дараа буюу 1954 онд сүмээ байгуулжээ. Тэрээр өөрийгөө их эзэн, аврагч Мессаяа гэж бусдад итгүүлдэг байсан. Бүр цаашлаад Есүс Христийн хүн төрөлхтнийг нүглээс нь салгаж, аврах ариусгах үйл хэргийг гүйцэлдүүлэх зорилготойгоор хорвоод ирсэн. Есүс түүнийг үйл хэргээ гүйцэтгүүлэхээр дэлхий рүү илгээсэн гэж ухуулдаг байжээ.Нэгдсэн Сүм бие биенээ огт хараагүй, танихгүй гадны улс орон бүрээс ирсэн сүмийн гишүүн, итгэгч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг гэрлүүлдгээрээ анх олны танил болсон. Ноён Мүүн хэн хэнтэй гэрлэхийг шийдэж өгдөг байсан байна. Мүүнийхэн дэлхийн улсуудын шашин, сүсэг бишрэлтнүүд төдийгүй улс төрчдийн дунд нэлээд алдар, нэр нөлөөтэй юм. Зарим улсуудын улс төрд ч хутгалдаад авсан байна. Мөн Дэлхийн энх тайвны холбоо, Дэлхийн залуучуудын энх тайвны байгууллага зэрэг маш олон өөр өөр нэрээр гадны улсуудад үйл ажиллагаа явуулж, залуучуудыг эгнээндээ нэгтгэдэг энэ байгууллага дандаа хүмүүсийн талархлыг хүлээж байсангүй. 1982 онд л гэхэд АНУ-д үйл ажиллага явуулаад татвараа нуун дарагдуулсан хэргээр буруутаж байсан. Зарим улс орнууд Мүүнийхнийг хүмүүсийн тархийг угааж, итгэгчдээсээ маш их хэмжээний мөнгө авдаг гэж шүүмжлэн  үйл ажиллагааг нь хүртэл нутагтаа явуулахыг нь хүртэл хоригложээ. Мүүнийхэн 194 улс оронд миссионер буюу номлогчтой гэсэн албан ёсны тоо мэдээ байдаг байна. Гэхдээ сүмийн гишүүн байгаад сүмээс гарсан хүмүүсийн ярьж байгаагаар дэлхий даяар ердөө 100 мянга хүрэхгүй гишүүд байдаг юм байна. Түүнийг төрсөн газар болох Чеонсэун уулын орчимд оршуулах юм байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш