Америкийн Жоржиа мужийн шүүх Обамагийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн түүний амь насанд халдахаар зэхэж байсан төлөвлөгөөг илчлэх гэж байсан эрэгтэй эмэгтэй 2 хүний амь насанд халдсан хэргээр АНУ-ын зэвсэгт хүчний цэргийн албан хаагч байсан 3 хүнийг сэжигтнээр татан шүүж байна. Холбооны прокурорын газрын үзэж байгаагаар 3 этгээд Обамагийн засгийн газрыг унагах төлөвлөгөөндөө зориулж, 87 мянган долларыг тэсрэх бөмбөг, буу зэвсэг зэрэгт зарцуулаад байжээ. Уг 3 этгээдтэй холбогдох шүүх хурлын үеэр нэг хохирогчийнх нь хойд эцэг уур уцаар, үзэн ядалтаа барьж чадалгүй шүүгдэгчийн биед халдахаар завджээ. Яллагчийн дүгнэлтээр уг этгээдүүдийн төлөвлөгөөг илчлэнэ гэж сүрдүүлж байсан цэргийн албан хаагч байсан эрэгтэй болон түүний найз охиныг тэд буудан хороожээ. Зүгээр буудахгүй модонд хүлж байгаад амьд бай болгон хороосон юм байна. Уг 3 этгээдийн нэг нь мөн эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй юм байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа. Бага тушаалын цэргийн албан хаагч байсан хүмүүс яагаад Обамагийн засгийн газрын эсрэг ажиллагаа явуулах гэж байсан. Яагаад ерөнхийлөгчийнхөө аминд халдахаар зэхэж байсан зэрэг нь нууц хэвээр байгаа юм. Ямартай ч хууль ёсны засгийн газрын эсрэг ажиллагаа явуулах гэж байсан хэргээр мөн тэд төлөвлөгөөгөө нууцлах үүднээс 2 хүний амь насанд халдсан хэргээр ялын дээд хэмжээ буюу цаазаар авахуулах ял сонсох болоод байна.
Shuum.mn