“Мисс Монголиа” холбоо, МҮОНРТ болон Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж буй “Miss Mongolia-2012” тэмцээний эцсийн шалгаруулалт болох гэж байна. Уг шалгаруулалт ирэх баасан гаригт Улсын драмын эрдмийн театрт болно. Монголын гоо бүсгүй шалгаруулдах энэхүү тэмцээний тэргүүн мисс 2012 оны аравдугаар сарын 1-21-нд Японы Окинавад болох” Мiss international” тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна. “Мисс Монголиа” холбооны ТУЗ гишүүн Ч.Содтуяагаас энэ талаар тодрууллаа.
-Энэ жилийн “Мисс Монголиа-2012” тэмцээнд хэчнээн өрсөлдсөн бэ. Хөдөө орон нутгаас оролцсон уу?
-Манай тэмцээний эхний шалгаруулалтад 300 гаруй бүсгүй оролцсон. Тэднээс эцсийн шалгаруулалтад 16 нь шалгарч үлдээд байна. Бид Монгол орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцох бүсгүйчүүдийг шалгаруулах гэж байгаа учраас аль болох өргөн цар хүрээг хамруулахыг хичээсэн. Манай тэмцээнд Ховд, Завхан, Увс, Эрдэнэтээс оролцсон. “Мисс Монголиа-2012” уралдаант тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр зургаан төрлөөр шалгаруулсан бөгөөд эцсийн тэмцээний үеэр өргөмжлөлийг гардуулах болно.
-Манай улсад эмэгтэйчүүдийн олон холбоо байдаг. Эдгээр байгууллагуудтай хамтран ажилладаг уу?
-Одоогоор хамтран ажиллаагүй байна. Энэ жил Монголын залуучуудын холбоо дэмжигч байгууллагаар оролцсон. Миссийн тэмцээн бусад олон улсын тэмцээнүүдтэй адил улс эх орны нэр хүндтэй холбоотой. Манай холбоо ашгийн бус байгууллага учраас дэмжлэг туслалцаа их хэрэгтэй байдаг. Хэрэв бусад эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллавал бидний үйл ажиллагаа илүү чанаржиж хамрах хүрээ өргөсөх болно. Олон байгууллагуудад санал тавьдаг боловч хүлээж авч байгаа нь цөөн юм. Бид хувийн бизнес хийгээгүй учраас төр засгаас анхаарал хандуулах хэрэгтэй.
-Дэлхийн миссийн тэмцээн болчихсон. Гэтэл яагаад “Мисс Монголиа” одоо л дуусч байна вэ?
-Олон улсын тэмцээнүүдэд тодорхой шаардлагууд байдаг. Энэ шалгаруулалтад тэнцэж байгаа охид тус тэмцээнүүдэд явах эрхтэй болдог. Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээнд Х.Баярмаатай манай холбоо ямар нэгэн байдлаар холбогдоогүй, “Desoft” студиэс оролцсон. Бид дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох хүсэлтэй байдаг хэдий ч тэдгээр тэмцээнүүд маш өндөр хураамж авдаг. Дэлхийн мисс гэхэд 5000 евро байх жишээтэй. Үүнийг зохион байгуулагчид дан ганцаар гаргадаг учраас хүндрэлтэй байдаг. Монгол Улсын нүүр царай, монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийд гаргаж байгаа учраас төрөөс дэмжлэг үзүүлж, үндэсний ялагчаа явуулж байх хэрэгтэй байна.
Ц.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: "Нийгмийн толь"